ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.20. Ялгаварлан гадуурхахтай
тэмцэх цогц хууль тогтоомжийг
батлах, ийнхүү батлах хууль
тогтоомж, эсхүл одоо байгаа
хуулиар тогтоосон тэгш байдлыг
бодит амьдралд баталгаажуулах
алхмыг авч хэрэгжүүлэх /Ирланд/
108.19-ийг үзнэ үү. Мөн боловсролд бүх төрлийн
ялгаварлан гадуурхалаас урьдчилан сэргийлэх,
ялангуяа цахим орчинд аливаа төрлийн ялгаваралд
суралцагчдыг өртүүлэхгүй байх, сурагчдын бусдыг
ойлгох чадварыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор
хүүхдийн оролцоонд тулгуурлан цахим орчин дахь
хүүхэд хамгааллын үйл ажиллагааг үе шаттайгаар
зохион байгуулж байна.
108.19-ийг үзнэ үү.
108.21. ЛГБТ хүмүүс зэрэг
нийгмийн цөөнх бүлгүүдийн
нийт гишүүний эрхийг хамгаалах
ялгаварлан гадуурхахын эсрэг иж
бүрэн хууль тогтоомжийг батлах /
Англи/
108.22. Эрүүгийн шинэ хуулиа
батлах явцаа хурдасгах /Турк/
108.23. Хүн бүрийн эрх тэгш болон
аюулгүй байдлыг хангах эрх
зүйн орчин, хүний эрхийн соёлыг
баталгаажуулахын тулд Эрүүгийн
хуулийг шинэчлэн найруулах,
бусад шаардлагатай эрх зүйн
орчноо сайжруулах чиглэлээр авч
хэрэгжүүлж буй нааштай ажлаа
хурдасгаж, батлагдсан хуулиа үр
дүнтэй хэрэгжүүлэх /Норвеги/
Эрүүгийн шинэ хууль 2017 оны 7 дугаар сарын
1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган
шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2017
оны 06 дугаар сарын 09-ний өдрийн УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэн
баталж, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс
дагаж мөрдөхөөр тогтсон.
Дээрх хуулиудын хэрэгжилтийг хангах бэлтгэл
ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын
санаачлагаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний
тухай” Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын
ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн
сайдын хамтарсан 2017 оны 05 дугаар сарын 26-ны
өдрийн 28, А/49, А-141 захирамж/тушаал гаргаж,
холбогдох арга хэмжээг богино хугацаанд авч
хэрэгжүүлсэн. Тухайлбал, төрийн захиргааны болон
хуулийн байгууллагын нийт 180 албан тушаалтныг
хамруулсан 5 өдрийн сургагч багш бэлтгэх
сургалтыг зохион байгуулснаас гадна бэлтгэгдсэн
сургагч багш нарыг тус бүрт 9-10 багшийн
бүрэлдэхүүнтэй багуудад хуваан, нийслэлийн 9
бүс, орон нутгийн 11 бүсэд 2017 оны 06 дугаар
661
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents