ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц - Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхээ эдлэхэд энэ хуульд зааснаас гадна иргэн, хуулийн этгээдийн дараахь үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ гэж хуульчилсан. Бид цаашид хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээл, хүйс, нийгмийн байдал болон бусад хүчин зүйлийн улмаас хүнийг ялгаварлан гадуурхсан заалт байгаа эсэхэд үнэлгээ хийж, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах арга хэмжээ авна. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр бусад хууль тогтоомж, бодлого хөтөлбөртэй уялдуулах, салбар дундын зохицуулалтыг сайжруулах, зарим арга хэмжээний эх үүсвэрийг тодорхой болгох, орхигдуулсан, салаа утгатай, тодорхой бус зүйл заалтыг засан сайжруулах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмж оруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх юм. Мөн шинэ Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлгийн 14.1 дүгээр зүйл. “Ялгаварлан гадуурхах”-д эрүүгийн хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд боловсруулж батлуулсан хуулиудад ялгаварлан гадуурхаж болохгүй гэдгийг тусгай зарчим болгон тусгасан. Хэрэв хууль зөрчиж ялгаварласан тохиолдолд гомдол хүсэлтээ гаргах, шийдвэрлүүлэх нөхцөл боломж хуульчлагдсан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль сахиулах байгууллагын албан хаагчдад зориулсан эхний сургалтыг ЛГБТ ТББ-тай хамтран 2018-05 сард зохион байгууллаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээр “Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж дахь ялгаварлан гадуур­хахын эсрэг зохицуулалтын хэрэгжилт: Бэлгийн цөөнхөд холбогдох зохицуулалт” сэдвийн хүрээнд судалгаа хийлгээд байна. 660

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents