ЗУРГАДУГААР БҮЛЭГ орчин бүрдүүлэх, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чиглэгдэж байгаа бөгөөд Засгийн газар төсвийнхөө 20 орчим хувийг хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын арга хэмжээнд зориулдаг ч хувь хүн, эцэг, эх, гэр бүлийн зүгээс хүүхдийнхээ сайн сайхны төлөө тавих анхаарал халамж, идэвх санаачилга жигд бус байна. Засгийн газар нь амьдралын хүнд нөхцөлд байгаа хүүхдийн өсөж бойжих, сурч боловсрох, хөгжих бололцоог хангахдаа нэн түрүүнд хүүхдийн хөгжлийг дэмжих байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхдийн байдлыг олон нийтийн зүгээс хянахыг чухалчилж байна. Засгийн газар 1997 оныг Хүүхдийн, 1998 оныг Залуучуудын, 1999 оныг Ахмадын, 2000 оныг Хүүхдийн хөгжлийг дэмжих, 2001 оныг Тахир дутуу иргэдийг дэмжих жил хэмээн зарлаж олон нийтийн хүч анхаарлыг хандуулж ирлээ. Энэ нь нийгмийн үйлчилгээний (эмнэлэг, нийгэм ахуйн үйлчилгээ, боловсрол) чанар, хүртээмжийг нэрлэсэн бүлгүүдэд чиглүүлэхэд дөхөмтэй алхам болсон юм. Гэвч хүүхдийн эрх ашгийг бүх нийтээр хамгаалахад тулгамдсан асуудал багагүй байна. Хараа хяналтгүй хүүхдийг нийгмийн амьдралд төлөвшүүлэх тэр дундаа гэр бүлд ойртуулах ажлыг хэрэгжүүлэх эдийн засгийн болон нийгмийн таатай орчин хараахан бүрдээгүй байна. - Холбогдох хууль тогтоомжуудад хүүхдээ хараа хяналтаас гаргасан буюу гэр орондоо хүмүүжүүлж чадаагүй эцэг, эхчүүдэд хариуцлага тооцох, торгууль ногдуулах тухай хуулийн заалт тэр бүр хэрэгжихгүй байна. Хүүхдийн аливаа асуудлыг гэр бүлтэй нь холбон шийдвэрлэх, гэр бүл, эцэг, эхийг дэмжих, урамшуулах арга хэрэгсэл үгүйлэгдэж байна. - Гэр бүлийг дэмжихэд чиглэсэн “Гэр бүл” төвтэй нийгмийн ажлын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд засаг захиргааны нэгжийн чадавх сул байна. - Иргэний байгууллагуудын нөөц хүчийг дайчлах, хамтран ажиллах, энэ ажилд олон нийт, иргэдийн анхаарлыг чиглүүлэх стратеги цэгцрээгүй байна. - Хүүхдийн оюуны хэрэгцээг хангахад зориулсан хүүхдийн мэдээллийн хэрэгслийн бие даасан суваг, хөтөлбөр үгүйлэгдэж байна. Хүүхдэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдний төлөө зориулсан зээл, тусламж, төслийн хэрэгжилтийн биелэлтийг ил тод тайлагнах, хяналт тавих арга хэрэгсэл бүрдээгүй байна. Төрийн бодлогод хүнд нөхцөлд байгаа хүүхдийн асуудал онцгой байр суурь эзэлж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, нийтийг хамарсан гэнэтийн осол, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдийг онцгой нөхцөлд байгаа хүүхэд гэж үздэг бөгөөд ийм нөхцөлд орсон хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн асуудлыг Засгийн газар тухай бүрд нь тусгайлан авч үзэж шийдвэрлэж байна. Харин бүтэн өнчин, тахир дутуу, нэн ядуу, хорих газар хүмүүжиж байгаа, эцэг, эхийн хараа хяналтаас хөндийрсөн, садар самуун, хүчирхийлэл, доромжлолд өртсөн хүүхдийг хүнд нөхцөлд байгаа хүүхэд хэмээн үзэж, тэдэнд нийгмийн халамжийн хууль тогтоомж, нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд халамж, үйлчилгээ үзүүлж байна. 66

Select target paragraph3