ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ зорилтууд хангагдаагүй нь ��эрэгжүүлэх арга хэлбэр, хөрөнгө төсөв зэргээс шалтгаалсан юм. Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өнгөрсөн 10 жилийн туршлагад үндэслэн Хүүхдийг хөгжүүлэх талаар 2010 он хүртэл баримтлах хөтөлбөрийн стратегийг боловсруулж байна. Уг баримт бичигт өмнөх хөтөлбөрийн бүрэн хэрэгжээгүй зорилтуудад анхаарлаа хандуулахын зэрэгцээ хүрсэн амжилтаа бататган тогтворжуулахыг зорьж байна. Хүүхдийн ялангуяа бага насны хүүхдийн хамгаалал, ундны цэвэр ус, эрүүл орчин, эхийн эндэгдэл, хүүхдийн хоол тэжээлийн дутагдал, насанд хүрээгүй хүмүүсийн эрхийг хамгаалах зэрэгт илүү анхаарч, хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Хүүхдүүд өлсөх, даарах, сургууль завсардах, хүчирхийлэлд өртөх, гэр орноосоо дайжих, хүнд хүчир хөдөлмөр эрхлэх явдал дорвитой буурахгүй байгаад сэтгэл зовниж байна. Иймд хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг гэр бүлийн хүрээнд төвлөрүүлж, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх нийгмийн шаардлага тавигдаж байна. Засгийн газар орон нутгийн засаг захиргааны хүүхдийн төлөө хүлээх үүрэг, хариуцлагыг өндөржүүлж, олон нийтийн идэвхтэй оролцоог ханган, нийгмийн түншлэлийг сайжруулснаар үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийн зорилтуудыг биелүүлнэ гэж үзэж байна. Хүнд нөхцөлд байгаа хүүхдийн хамгааллын асуудал нь эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, сэтгэл зүй, ёс суртахуун, эцэг, эхийн аж амьдрал зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай учир тулгамдсан асуудалд хүчээ нэгтгэж, үйл ажиллагаагаа уялдуулах нь хүүхдэд хүрэх үйлчилгээний үр дүнг дээшлүүлж чадна гэдэгт төрийн ба төрийн бус байгууллагууд, хандивлагч улс орон, байгууллагууд ч санал нэгдэж байна. Хүүхдийн асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжилтийг хянах үүрэг бүхий Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, бодлогын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Хүүхдийн төлөө Үндэсний хороо, хүүхдийн сайн сайхны төлөө нийгмийн нөөц хүчийг дайчлан зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг зохицуулах, зөвшилцөх үүрэг бүхий Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл зэрэг нь үндэсний тогтолцоотой ажиллаж байна. Энэ бүтцийг Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар бий болгосон нь хүүхдийн төлөө төрийн бодлого, үйл ажиллагааг олон нийтийн үүсгэл санаачилгад тулгуурлан хэрэгжүүлэхэд түлхэц болж байна. Тайлангийн хугацаанд хүүхдийн эрхийн салбарт гарсан амжилтууд нь хүүхдийн талаарх бодлого, ялангуяа олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны түвшинд гарсан өөрчлөлттэй салшгүй холбоотой юм. Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн Сан, Английн Хүүхдийг ивээх сан, Норвегийн Хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн байгууллага болон хүмүүнлэгийн олон улсын байгууллагуудад талархаж байна. Улс төрийн шинэчлэл, нийгмийн өөрчлөлт хийгээд эдийн засгийн шилжилтийн үед үүссэн ажилгүйдэл, ядуурлын улмаас хүн амын эмзэг хэсэг болох хүүхэд, хөгшдийн амьдрах нөхцөл, бололцоо нь улам хүндэрч байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нийгмийн салбарт баримтлах үндсэн зорилт нь хүний хөгжлийг хангах 65

Select target paragraph3