ЗУРГАДУГААР БҮЛЭГ Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн үндсэн зорилтын хэрэгжилтийн байдал Өмнөх түвшин 2000 оны зорилт Одоо хүрсэн түвшин Мянган амьд төрөлт дахь нялхсын эндэгдэл 62 49 31.2 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 82 61 42.41 2 1000 амьд төрөлт дэх эхийн эндэгдэл 205 105 1582 3 0-4 насны хүүхдийн тураал, хоол тэжээлийн дутагдал (хувиар) 13 6,5 - Төвлөрсөн усан хангамж болон худгаас 60 (1988) ундны ус хэрэглэгч хүн амын хувь 85 60.5 Ариун цэврийн шаардлага хангасан гэрийн болон нийтийн бие засах газрын хангамж (хувиар) 40 (1988) 75 73.9 5 Суурь боловсрол эзэмшүүлэлтийн хувь 95 (1990) 98 75.6 6 Насанд хүрэгчдийн бичиг үсэг үл тайлагдалтын хувь 2 1.5 7 Хүнд нөхцөлд байгаа хүүхдийн нийгмийн хамгааллын арга хэмжээг өргөтгөн гэр бүлд үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх - Нийт хүүхдийн 22% хүнд нөхцөлд амьдарч байна. Тавьсан зорилт 1 4 4 (1991) - 1. ЭМЯ-ны мэдээ, 2000 он. Энэ үзүүлэлт “Хүүхэд хөгжил 2000” судалгаанд 64, 87 байгаа юм. 2. Эрүүл мэндийн салбарын тойм, ЗГ, ДЭМБ, 1999 Энэ хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг 1997 оны 5 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж хөтөлбөрийн дунд хугацааны зорилтын хэрэгжилтэд дүгнэлт өгч, төгсгөлийн хугацааны зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай шийдвэр гаргаж байсан болно. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан зэрэг байгууллагын техникийн тусламж голлох үүрэг гүйцэтгэж, нялхсын болон хүүхдийн эндэгдлийг бууруулах, вакцинжуулалт, суурь боловсрол эзэмшүүлэх зэрэгт тодорхой амжилт гарсан байна. Мөн иргэдийн дунд хүүхдийн эрхийн боловсролын түвшинг дээшлүүлэх ажилд зохих туршлага хуримтлууллаа. Ялангуяа хүүхдийн сурч боловсрох, эрүүл мэндийг хамгаалах, сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хүүхдийг вакцинжуулах, хөхөөр хооллох, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд халамж үйлчилгээ үзүүлэх, иодын дутагдлаас сэргийлэх зэрэг төсөл, хөтөлбөрүүд зохих үр дүнгээ өгснийг тэмдэглэж байна. Гэвч хөтөлбөрийн зарим 64

Select target paragraph3