ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгодог.
71. Эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
тодорхой үр дүнд хүрч, эхийн эндэгдэл сүүлийн жилүүдэд тогтмол буурч байна.
Тухайлбал эхийн эндэгдлийн түвшин тоон үзүүлэлтээр 2012 онд 51.5, 2013 онд 42.6, 2014
оны эхний 11 сарын байдлаар 33.2 болж буурсан. Малчин эмэгтэйчүүдийн эндэгдлийн
нийт эндэгдэлд эзлэх хувь нь 2004 онд 49 хувь байсан бол 2010 онд 37, 2012 онд 13 хувь
болж буурсан.
72. Шинээр боловсруулсан Эрүүгийн хуулийн төсөлд ажлын байран дахь бэлгийн
дарамтыг гэмт хэрэг гэж тооцохоор тусгасан.
73. Монгол Улсад охид, хөвгүүд, эмэгтэй, эрэгтэйчүүд нь бага боловсрол, бүрэн
дунд, дээд, тусгай мэргэжлийн болон шинжлэх ухаан, технологийн гэх зэргээр бүхий л
салбарт боловсролыг тэгш хүртэх боломжийг бүрдүүлсэн. Монгол Улсын Засгийн газар
Боловсрол шинжлэх ухааны яамны дэргэд насан туршийн боловсролын төвийг байгуулан
ажиллаж байна. Хуульд зааснаар охид, хөвгүүд, эмэгтэй, эрэгтэйчүүд боловсрол тэгш
хүртэх боломжийг хангасан бодлогын хэрэгжилт, чанар үйлчилгээ, үйл ажиллагаанд нь
мэргэжлийн хяналтын боловсролын байцаагчид хяналт тавьж ажилладаг.
H. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр
74. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл
хүүхэд бүрийг үл хайхрах, хүчирхийлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих явдлаас
сэргийлэх, хамгаалах тогтолцоог хөгжүүлэх зорилт бүхий Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх
стратеги (2010-2015)-ийн бодлогын баримт бичгийг 2010 онд батлан, түүнийг
хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Стратегийн хэрэгжилтийг хангах
зорилгоор 2012 оноос эхлэн жилд дунджаар 400-500 сая төгрөгийг Засгийн газраас
олгож байна.
75. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийг 2011
онд, Хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг 2013 онд тус тус батлан хэрэгжүүлж
байна.
76. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй нийт 428 хуулийн 60 орчимд нь
хүүхэд, хүүхдийн эрхийн холбогдолтой 350 гаруй заалт байдаг. Хүүхдийн эрхийн тухай
конвенцийн үзэл санаанд нийцүүлэн хүүхдийн талаарх үндэсний хууль тогтоомжийг
боловсронгуй болгох зорилгоор Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын
тухай хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулсан бөгөөд одоо батлуулахаар ажиллаж
байна. Эдгээр хуулийн төсөлд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах зохицуулалт,
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн2 найруулгын төсөлд 15 насанд хүрээгүй хүнээр
хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох зохицуулалт, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөлд хүүхэд үрчлэлийн эрх зүйн зохицуулалтыг холбогдох олон улсын
гэрээнд нийцүүлэн тусгасан болно.
2
Хуулийн төслийг анхдагч болон шинэчилсэн найруулга гэж ангилдаг. Нийгмийн тодорхой харилцааг анх удаа
хуульчлан зохицуулах бол тухайн хуулийн төслийг анхдагч, харин харилцааг зохицуулж байсан хуулийг өөрчлөх,
ингэхдээ хуулийн зохицуулалтын 50 болон түүнээс дээш хувьд нь өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн хуулийн
төслийг шинэчилсэн найруулга гэж ойлгодог.
632
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents