ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
62. Авлигатай тэмцэх газрын бие даасан байдлыг хангах зорилгоор Улсын ерөнхий
прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Авлигатай тэмцэх газарт нэгтгэснээр
тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор,
шүүгчид холбогдох албан тушаалын гэмт хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулах
боломжтой болсон.
63. УИХ Шилэн дансны тухай хуулийг 2014 онд батласан. Энэ хуулийн дагуу
төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгуулагууд төрийн нууцад хамаарахаас бусад
төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайланг байгууллагын нууцад хамааруулахыг
хориглож, өөрсдийн цахим хуудсаар тогтмол мэдээлж байх үүрэг хүлээсэн.
64. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх
үйл ажиллагааг сайжруулах, олон улсын жишигт хүрсэн зохицуулалт бий болгох
зорилгоор Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 2013
онд батлан мөрдөж байна.
G. Эмэгтэйчүүдийн эрхийг хангах чиглэлээр
65. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай тухайлсан хууль батлах, эмэгтэйчүүдийг
хүйсээр ялгаварлан гадуурхах явдлыг бүхий л салбарт хориглох, шийдвэр гаргах түвшинд
эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай зөвлөмжийг олон орон өгсөний дагуу
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг 2011 онд баталсан.
66. 2012 онд шинэчлэн баталсан “Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль”-д
нам, эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүд
байхаар тусгасан. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн 32 хувь нь эмэгтэйчүүд
байсан бөгөөд сонгогдсон нийт 76 гишүүний 14.47 хувь нь буюу 11 эмэгтэй гишүүн байгаа
нь өмнөх Парламент дахь эмэгтэй гишүүдийн тооноос 4 дахин их байна.
67. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд яам, агентлаг болон орон
нутгийн удирдлагын байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөлөл бүх түвшинд 15-40 хүртэлх
хувиас доошгүй байхаар заасан. Төрийн захиргааны албанд нийт 17.9 мянган албан хаагч
ажиллаж буйн 57.4 хувь нь эмэгтэй байгаагаас 27.6 хувь нь ахлах албан тушаал хашиж
байна.
68. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдснаас хойш жендэрийн
ялгаварлан гадуурхалтай холбоотой ажлын байрны бэлгийн дарамт, гэр бүлийн
хүчирхийллийн асуудлаар ХЭҮК 2011 онд 5, 2012 онд 9, 2013 онд 16, 2014 оны 6 сарын
байдлаар 9 гомдол, нийт 39 гомдол хүлээн авч хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн
байна.
69. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор зарим аймагт “Эх, нярайн
эрүүл мэндийн сан” байгуулж, сангийн хөрөнгөөр нэн ядуу эх, нярайн эмчилгээг
санхүүжүүлж байна. Алслагдсан нутгийн малчин иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх
нүүдлийн амбулатори, мэргэжлийн эмч нарын багийг сумдад ажиллуулснаар яаралтай
дуудлага буурсан.
70. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу эхчүүдийн нийгмийн
хамгааллыг бэхжүүлэх зорилгоор нийгмийн даатгал, халамжийн сангаас жирэмсний
болон амаржсаны тэтгэмж олгодог. Хүний хөгжил сангаас Хүүхдийн мөнгийг Монгол
631
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents