ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
тогтоох бөгөөд хүүхдийн эрх, эрх чөлөө нь түүний хууль ёсны үүрэг, хариуцлагатай
салшгүй холбоотой явдал манай эрх зүйн нэг гол зарчим юм. Үүний зэрэгцээ хүүхэд
нийгэм, төр, эцэг, эхийнхээ өмнө зохих ёсны үүрэг хүлээх бөгөөд ийнхүү эрх, эрх
чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөг үгүйсгэсэн аливаа ажиллагаа явуулахгүй
байж тэдгээрийг зөвшөөрөн хүндлэх, ёс суртахууны шударга шаардлагыг биелүүлэх,
ардчилсан нийгэмд байдаг хэв журам, бүх нийтийн сайн сайхан байдлыг хангах үүднээс
хуульчлан тогтоосон зохих хязгаарлалтад л захирагдах учиртай.
Хүүхдийн эрхийн талаарх үзэл баримтлал нь төрийн бодлогоор тодорхойлогдон,
хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн болон түүнийг хэрэгжүүлэхэд оролцдог бусад
байгууллагуудын үйл ажиллагаагаар хэрэгжиж байна.
Монгол Улсын Их Хурлаас 1998 оны 1 сард гаргасан Монгол Улсын эрх зүйн
шинэтгэлийн хөтөлбөрт, Эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхдээ төрт ёсны дэвшилт
уламжлал, эрх зүйн тогтолцооны арга хэлбэрийг харгалзан, дэлхийн улс орнуудын
нийтлэг чиг хандлага, өөрийн орны өвөрмөц нөхцөл байдал, үндэсний ашиг сонирхолд
нийцүүлэх зарчимд тулгуурлан хүний эрх, эрх чөлөө, түүний хууль зүйн баталгааг
хангахыг чухалчилж байгааг тодорхойлжээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчны шинэчлэл нь хүүхдийн эрхийн талаар
гарсан олон улсын гэрээ, конвенц, тунхаглалын үзэл санааг хүлээн зөвшөөрч, түүнд
нэгдэн орох, Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн агуулга, зарчимд нийцүүлсэн
хүүхдийн эрхийг баталгаажуулсан үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, төрөөс
хүүхдийн эрхийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгыг агуулж байна.
Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн агуулга, заалтуудыг Монгол Улсын
50 гаруй хуульд тусгасан байна. Тайлангийн хугацаанд Хүүхдийг хамгаалах, улс
хооронд үрчлэх тухай, Гаагийн конвенцид 1998 онд, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй
хэлбэрүүдийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцид 2000 онд тус тус нэгдэн орлоо.
Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын үндсэн
зарчим (Эр-Риядын), Насанд хүрээгүй хүмүүсийг байцаан шийтгэх ажиллагаа явуулах
НҮБ-ын (Бээжингийн) наад захын жишиг дүрэм, Ял эдэлж байгаа насанд хүрээгүй
хүмүүсийг хамгаалах тухай НҮБ-ын дүрмүүдийг хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн, Цэргийн мөргөлдөөнд хүүхдийг татан оруулахгүй
байх тухай, Хүүхдийг худалдах, садар самуунд болон бэлгийн хэлбэрт ашиглахаас
сэргийлэх тухай нэмэлт протоколуудад гарын үсэг зураад байна. Энэ арга хэмжээний
үр дүнд хүүхдийн эрх баталгаажих, хүүхдэд ээлтэй хууль, эрх зүйн орчин алхам алхмаар
бүрэлдэн тогтож, тэдгээрийг боловсронгуй болгох ажил эрчимтэй явагдаж байна.
Хүүхдийн эсэн мэнд өсөж бойжих нөхцлийг хангах, хамгаалах, хөгжүүлэх тухай
дэлхий дахины тунхаглалын үзэл санаа, зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн
газар Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны Үндэсний
хөтөлбөрийг өнгөрсөн 10 жилд НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжтайгаар хэрэгжүүллээ.
Хөтөлбөрт хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнс, боловсролын асуудал, бага насны тахир
дутуу хүүхэд, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах болон
усан хангамж, эрүүл ахуйн асуудлуудыг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, тэдгээрийг
хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тусгасан юм.
63