ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Тухайлбал 2014 онд хүн худалдаалах болон бусад гэмт хэргийн хохирогч болсон 36 иргэнээ буцаан авч ирсэн байна. 51. Хүний наймааны хүлээн авагч газруудын нэг БНХАУ-ын Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газартай Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2010 онд, БНХАУ-тай Гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2011 онд тус тус байгуулан, хэрэгжүүлж байна. Хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэнд туслалцаа үзүүлэх, түр хугацаагаар орон байр, хоол хүнсээр хангах, гадаад паспорт түүнтэй адилтгах баримт бичиг олгох, эх оронд нь буцаан авч ирэхэд шаардагдах зардал гаргах журмыг 2013 онд батлан мөрдөж байна. 52. “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үзүүлэх нийгмийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” Монгол Улсын стандартыг баталсан бөгөөд энэхүү стандартын зорилго нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод үзүүлэх олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, уг үйлчилгээний орчныг тодорхойлох, улмаар тус үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд оршино. 53. 2013 онд хүн худалдаалах 12 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүүхэд хохирогчоор тогтоогдсон 1 хэрэг байна. 2014 оны байдлаар хүн худалдаалах гэмт хэрэг 15 гарснаас 10 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 5 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. 2010-2014 онд Хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хохирсон нийт 17 хохирогчийг хохирогч хамгаалах байранд байрлуулан, эрх зүйн болон эрүүл мэндийн туслалцаа үзүүлж нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулсан. E. Гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр 54. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу “Гадаад төрхийг өөрчлөх аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авах тухай”, “Гэрч, хохирогчийн баримт бичгийг солих журам”, “Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам”, “Нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах, хэрэглэх журам”, “Гэрч, хохирогчдод эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журам”-ыг Хууль зүйн сайд батлан, мөрдүүлж байна. 55. Гэрч, хохирогчийг өөрийнх нь зөвшөөрснөөр, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрснөөр аюулгүй байдал хангагдсан газарт түр байрлуулна. Мөн гэрч, хохирогчийг аюулгүй газарт байрлуулахдаа эрсдлийн ямар түвшинд байгааг тогтоон хамгаалалтын арга хэмжээ авах ба хамгаалалтанд байх хугацаанд сэтгэл зүйн болон хууль зүйн туслалцааг Тахарын албаны хамгаалалтын тусгай нэгжийн дэргэдэх мэргэжлийн баг үзүүлнэ. “Гэрч, хохирогчдод эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журам”-д хамгаалуулагчид эрүүл мэндийн туслалцаа үйлчилгээг бүх шатны эрүүл мэндийн байгууллага өмчийн хэлбэрээс үл хамааран үзүүлэхээр тусгагдсан бөгөөд хэрэв хамгаалуулагч эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж эмнэлгийн тусламж авах бол түүний аюулгүй байдлыг хамгаалалтад авсан байгууллага хариуцахаар заасан. 629

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents