ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
иргэд, олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа, бүтэц зохион байгуулалтын олон талт
арга хэмжээ авч хэрэгжүүлсэний дүнд иргэдийн ойлголт, эрх зүйн мэдлэг нэмэгдэж,
цагдаагийн байгууллагаас тусламж үйлчилгээ хүссэн хандлага тоо нэмэгдсэнтэй
холбоотой.
39. Гэр бүлийн хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх ажлыг энэ чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд явуулж байсан бол 2014 онд Засгийн газар
анх удаа хохирогч хамгаалах байрыг байгууллаа. Уг хамгаалах байр нь 24 цагаар үйл
ажиллагаа явуулдаг бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг 1-30 хоногийн
хугацаанд байрлуулан эмнэлгийн болон сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байгаа
бөгөөд 2014 онд 140 гэр бүлийн 241 хохирогчийн байрлуулан туслалцаа үзүүлээд байна.
Үүнд: насанд хүрсэн эрэгтэй-2, насанд хүрсэн эмэгтэй-109, эмэгтэй хүүхэд-91, эрэгтэй
хүүхэд-130 байна.
40. Хамгаалах байрыг цагдаагийн байгууллагын бүтцэд бий болгосноор цагдаагийн
байгууллага хохирогчийн эрсдэлийн түвшинг бууруулж, хэрэг маргааны асуудлыг түргэн
шуурхай шийдвэрлэж, хохирогчид сэтгэл зүйн үйлчилгээ болон хууль эрх зүйн туслалцаа
үзүүлж, улмаар нийгмийн ажилтантай хамтран нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах,
холбон зуучлах ажлыг явуулах болсон нь хүчирхийллийн гэмт хэргийн хохирсон иргэдийн
зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага
тооцох ажиллагаа сайжирсан байна.
41. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд яаралтай тусламж цаг алдалгүй хүргэх
зорилго бүхий 107 тусгай дугаарыг 2014 оноос 24 цагаар ажиллуулан дуудлага хүлээн
авч байна. Энэ хугацаанд 478 иргэн үүний дотор хөдөө орон нутгаас 61, Улаанбаатар
хотоос 368 иргэн хандан гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл, зөвлөгөө аваад
байна. Мөн Хууль зүйн яамны харьяа Шүүх эмнэлгийн дэргэдэх Гэр бүлийн болон
бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчлэх нэг цэгийн төв нь 2009 оны 12 дугаар сарын
15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тус төвөөр гэр бүлийн болон
бэлгийн хүчирхийлэлд өртсөн 20-35 насны эмэгтэйчүүд 24-72 цагаар түр хамгаалах
байранд байрлан эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. 2014 оны байдлаар тус төвөөр
бэлгийн хүчирхийлэлд өртсөн 21, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 234 нийт 255 хохирогч
эмнэлгийн туслалцаа аваад байна. Эдгээрээс хамгийн их буюу 95 хувь нь 25-38 насны
хохирогчид байна.
42. Цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил дүгнэх үзүүлэлт, ажлын байрны
тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт оруулж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр
зохион байгуулсан ажлыг дүгнэдэг болсон.
43. Далд үйлдэгддэг энэ гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогчдод цаг
алдалгүй туслалцаа үзүүлэхэд энэ чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын алба
хаагчдын мэдлэг ур чадвар өндөр байх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Уг ажлын
хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-тай хамтран 2013-2014 онд нийслэлийн
9 дүүргийн цагдаагийн хэсгийн байцаагч, нийгмийн ажилтнууд нийт 250 гаруй алба
хаагчдыг Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх
чадавхийг бэхжүүлэх нь сэдэвт сургалтад хамрууллаа. Уг сургалтыг орон нутагт явуулж
эхлээд байгаа ба одоогийн байдлаар 600 гаруй цагдаагийн хэсгийн байцаагч, нийгмийн
627
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents