ЗУРГАДУГААР БҮЛЭГ Нийгэм, эдийн засгийн эрх, эрх чөлөөг: Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд онцгой ба хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд үзүүлэх нийгмийн халамж, тусламжийн эрх зүйн үндсийг тогтоож, бүтэн өнчин, тахир дутуу, нэн ядуу, хараа хяналтгүй, садар самуун, хүчирхийлэл, доромжлолын улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээсэн хүүхдийг хүнд нөхцөлд байгаа хүүхэд гэж үзэхийг; - Үндсэн хуулийн 16-ийн 6-д заасан иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг үндэслэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5-ын 4-д Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж авна, тэгэхдээ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд даатгуулсан эсэхээс үл хамааран эмнэлгийн зарим төрлийн тухайлбал эмчийн үзлэг болон өөрийнх нь хүсэлтээр хийх бүх төрлийн лабораторийн шинжилгээ, сүрьеэ, бруцеллёз, дархлалын өвчин, удмын эмгэг, хорт хавдар зэрэг эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхийг; - Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5-ын 4-т хүүхэд төрөөс тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж авах эрхтэй бөгөөд түүний хэрэгжүүлэх баталгааг бусад хуулиар зохицуулсан байна. Жишээ нь: а. Жирэмсний болон амаржсаны, хүүхэд асарсны, олон хүүхэдтэйн, нярай болон ихэр хүүхдийн арчилгааны, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсний тэтгэмжийг төрөөс олгохыг; б. Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй бөгөөд харин хүүхдийг хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслээр санаатай гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангах явдлыг хориглохыг; в. Үндсэн хуулийн 16-гийн 7-д төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгохоор заасан бөгөөд энэ заалтыг иш үндэс болгон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6-гийн 1-д ерөнхий боловсролыг төлбөргүй эзэмших, төрөлх хэл, бичиг үсэг, ур чадвараа хөгжүүлэхэд нь хүүхдэд төр тусламж дэмжлэг үзүүлэхийг; г. Хүүхдийн нас бие, эрүүл мэндэд нь үл нийцэх хөдөлмөр эрхлүүлэхийг хориглож, Хөдөлмөрийн тухай хуульд насанд хүрээгүй ажилтныг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт, ажил, амралтын цагийг нарийвчлан тодорхойлсон байдаг. Хүүхдийн улс төрийн эрхийн талаар: Үндсэн хуулийн 16.13-т хэнд ч эрүү шүүлт тулгах, түүнтэй адилтгах арга хэмжээ авахыг хориглосон заалтыг үндэслэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.4-т хүүхдийг хууль бусаар хорьж цагдах, мөн зүйлийн 6-д хүүхдийг насанд хүрэгчидтэй хамт хорихыг хориглосон байна. - Үндсэн хуулийн 16.16-д иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасныг үндэслэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6.5д хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, мэдээлэл хайх, мөн 8. 3-т хүүхэд өөрт нь зориулсан сургалт, эмчилгээ, асрамж сувилал, бусад үйлчилгээний талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байх эрх зүйн үндсийг тогтоосон болно. Хүүхдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл, журмыг гагцхүү төрийн хуулиар 62

Select target paragraph3