ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ Өнгөрсөн 10 жилд буюу 1991-2000 оны хугацаанд хандивлагчид хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)-ийн (зээл, тусламж, бүх хэлбэрийн төслийн, техникийн туслалцааны санхүүгийн) хүрээнд нийтдээ 2.6 тэрбум ам.долларыг Монгол Улсад олгохоор амласан тооцоо гарч байна. Нийт амласан ХАЁТ-ийн 72 хувь буюу 1.9 тэрбум ам.долларын зээл, тусламжийг бодитойгоор ашигласан байна. Нийт ашигласан ХАЁТийн 52.4 (995,6 сая) хувийг буцалтгүй тусламж, 47,0 (904.4 сая) хувийг хөнгөлөлттэй зээл эзэлж байна. Шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээл, тулгамдсан яаралтай арга хэмжээг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэх, эдийн засгийн уналт, хямралыг гэтлэн давахад хандивлагчдаас олгож буй буцалтгүй тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр байна. Гадаадын зээл, тусламжийн ашиглалтын байдлыг тусламжийн төрлөөр нь үзэхэд эхний үед санхүүгийн буюу яаралтай тусламж давамгайлж байсан юм. Гадаадын зээл, тусламжийн бүтцэд яаралтай тусламжийн хувийн жинг бууруулах, хөгжлийн дунд болон урт хугацааны төслийн санхүүжилтийн эзлэх хувийн жинг өсгөх зарчмыг хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарлаа төвлөрүүлж байна. Буцалтгүй тусламжийг хүний хүчин зүйлийг хөгжүүлэх, чадавхыг бүрдүүлэх, нийгмийн салбарын зорилтуудыг шийдвэрлэхэд чиглүүлэх болов. Энэ хандлагыг цаашид улам баталгаажуулах бодлогыг баримталж байна. Манай улсын нийт ашигласан зээл, тусламжийн 37 хувийг дэд бүтцийн (эрчим хүч, зам, холбоо, хот, нийтийн аж ахуй) салбарт; 16,5 хувийг нийгмийн салбарын дэд бүтцэд (боловсрол, хүний нөөцийн хөгжил болон эрүүл мэнд); 10,8 хувийг аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн салбарт; 23, 0 хувийг санхүү, эдийн засгийн удирдлагын салбарт; 12,7 хувийг бусад салбарт тус тус зориулсан байна. Нийт ашигласан буцалтгүй тусламжийн 60 хувийг Япон, 12 хувийг Герман, 9 хувийг АНУ, үлдсэн хэсгийг нь бусад орон, олон улсын байгууллагууд үзүүлсэн байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг богино хугацаанд хийж, цаашдын хөгжлийн баттай суурийг тавих зорилгоор хандивлагчдаас өгч байгаа хөнгөлөлттэй зээлийг тэргүүн ээлжийн төсөл, арга хэмжээ, ялангуяа дэд бүтцийн болон нийгмийн салбарыг хөгжүүлэхэд зарцуулж байна. Ашигласан хөнгөлөлттэй зээлийн 40,0 хувийг Азийн хөгжлийн банк, 26,0 хувийг Япон, 18,0 хувийг Дэлхийн банк, 6 хувийг Герман, үлдсэн хэсгийг нь бусад улс олгосон байна. Эдгээр хандивлагчдын олгосон зээл ихээхэн хөнгөлөлттэй нөхцөлтэй бөгөөд төлөх хугацаа нь 30-40 жил, эхний 10 жилдээ үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгддөг, жилийн хүү нь 0,75-1,0 хувь байх юм. Засгийн газар нийгмийн хүрээнд сүүлийн жилүүдэд олон тооны хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж байгаа боловч ядуурал, ажилгүйдэл нийгмийн хурц асуудал хэвээр байна. Хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад багагүй амжилт олсон билээ. Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 1996-2000 онд хүүхдэд хандсан нэмэлт ажлыг зохион байгуулав. Гэсэн хэдий ч хот, хөдөөд хүүхдийн ядуурал, амьдралын гачигдалтай байдал байсаар байна. Бүх хүүхэд төр, засгийн нийгмийн хамгааллыг тэгш хүртэж чадахгүй байна. 59

Select target paragraph3