НАЙМДУГААР БҮЛЭГ 81. Хоригдсон этгээдийн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоос үл хамааран энэ хууль нэгэн адил үйлчилнэ. 82. Хоригдсон этгээдийн хэргийг шалгаж байгаа буюу хянан шийдвэрлэх гэж байгаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч түүнтэй уулзахаар хорих байранд үнэмлэхээ үзүүлж нэвтрэх эрхтэй байдаг /11 дүгээр зүйл/. 83. Хоригдох этгээдийг хорих байранд хүлээн авахдаа хорих байрны захиргаа хувийн хэрэг нээх бөгөөд түүнд дараахь зүйлийг хавсаргана: - тухайн этгээдийг хорих тухай шийдвэр; - хоригдох этгээдийн гэрэл зураг; - хоригдох этгээдийн хурууны хээний дарц (дактокарт); - эргэлт, уулзалт, хувцас сольсон талаархи тэмдэглэл; - хорих байранд ороход түр хураалгасан бичиг баримт, эд зүйлс, мөнгө, үнэт зүйл; - хоригдох этгээдийн хувийн байдлын талаархи мэдээлэл; - эрүүл мэндийн байдал, биеийн жингийн талаархи мэдээлэл; - өлсгөлөн зарласан, эмчид үзүүлсэн, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, өмгөөлөгчийг дуудуулсан зэрэг үйл явдлын талаархи тэмдэглэл; - хорих байранд ирсэн болон суллагдсан он, сар, өдөр, цагийн талаархи тэмдэглэл зэргийг тусгахаар зааж өгсөн. 84. Дараахь байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хоригдсон этгээдийг суллах үндэслэл болно: 1. хуульд заасан журмын дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж; 2. прокурорын болон прокуророор батлуулсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоол; 3. хуульд заасан хорих хугацаа нь дууссан этгээдийг суллах тухай хорих байрны даргын эсхүл прокурорын тогтоол. 85. Хорих байрны захиргаа нь хоригдсон этгээдийг суллах тухай энэ хуулийн суллах үндэслэл бүхий тогтоол, захирамжийг хүлээн авмагц холбогдох этгээдийг нэн даруй суллах үүргийг хүлээдэг. Хорих байрны дарга нь хоригдсон этгээдийг хуульд заасан хорих хугацаа дуусах болсон тухай 24 цагаас доошгүй хугацааны өмнө хорих шийдвэр гаргасан албан тушаалтанд болон харьяалах прокурорт бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн боловч хоригдсон этгээдийг цааш нь үргэлжлүүлэн хорих, эсхүл суллах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр хорих байрны захиргаанд ирээгүй бол хорих байрны дарга өөрийн тогтоолоор хуульд заасан хорих хугацаа дуусмагц хоригдсон этгээдийг нэн даруй суллана. 86. Хорих байрны үйл ажиллагаа, нөхцөл, журмын хэрэгжилтэд Улсын ерөнхий прокурор болон түүний харьяа прокурорууд хяналт тавина. 87. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хяналт тавих эрх бүхий прокурор болон хэрэг хянаж байгаа прокурор нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1. хорих байранд ямар ч цагт саадгүй нэвтрэх; 552

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents