НАЙМДУГААР БҮЛЭГ Түр саатуулах байр 69. Цагдаагийн албаны тухай хуулийн 26.1 дүгээр зүйлд заасны дагуу Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно. Цагдаагийн алба хаагч хүнийг түр саатуулсан даруй тухайн хүний талаар 18 насанд хүрсэн гэр бүлийн гишүүн, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. Хүнийг түр саатуулах үндэслэл арилсан тохиолдолд түүнийг даруй суллана. Түр саатуулах байрны дэглэм, журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Цагдан хорих байр 70. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.12 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан сэжигтнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт байхгүй, гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барина гэдгийг зөрчиж баривчилсан бол шүүгч суллах шийдвэр гаргана. 71. Баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга мөрдөгч, прокурор, шүүгчид мэдэгдэж, түүнийг суллана. 72. Мөн Баривчлагдсан сэжигтэн, эсхүл цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч энэ хуульд заасан хүсэлт, гомдол гаргасан бол баривчлах байр, цагдан хорих байрны захиргаа 12 цагийн дотор хаягаар нь хүргүүлнэ. 73. Мөн хуулийн 7.7 дугаар зүйлд заасны дагуу Баривчлагдсан сэжигтэн, цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч нь түүнийг баривчилсан, цагдан хорьсон нь хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах, хууль бусаар баривчилсан, цагдан хорьсон бол суллуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах эрхтэй. Баривчлах байр 74. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр оногдуулсан баривчлах шийтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Баривчлах төв болон баривчлах байр нь баривчлах шийтгэлийг эдлүүлэх зориулалтын өрөө, тасалгаа, харуул хамгаалалт бүхий барилга байгууламжтай байх бөгөөд баривчлагдсан этгээдийн байрлах өрөө нь олон улсын стандартад нийцсэн байна. Баривчлах байрны дотоод журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг. Баривчлах байрны дотоод журамд баривчлагдсан этгээдийг хүлээн авах, байрлуулах, суллах, баривчлах байранд хөтлөх бүртгэл, түүний агуулга, баривчлах байрны өрөөнд байлгахыг зөвшөөрөх эд зүйл, баривчлагдсан этгээдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх уулзалт хийх, утсаар яриулах, илгээмж, захидал хүлээн авах, хуваарилах, 550

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents