ХҮЧЭЭР АЛГА БОЛГОХООС БҮХ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦ явуулах тухай хүсэлт гаргах бөгөөд гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон тус хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ. 63. Тус улсад одоогоор хүчээр алга болгох гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан хэрэг, үйлдэл бүртгэгдээгүй, энэ чиглэлээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон түүнд хяналт тавих прокурорын байгууллагад гомдол, мэдээлэл ирээгүй байна. 17 дугаар зүйл 64. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт: “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан. 65. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт: Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж зааж өгсөн. 66. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт яллагдагчийн эрх, түүний баталгааны асуудлыг зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр авахаар зохицуулагдсан. 67. Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй бөгөөд яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцана. Хуульд заасан үндэслэлээр дуудагдсан баривчлагдсан сэжигтэнд ямар хэрэгт яллагдаж байгааг тайлбарлах үүргийг мөрдөгч, прокурорт хүлээлгэсэн байна. Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргаж улмаар баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй. Шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангах үүрэгтэй. 68. Монгол Улсын хуулийн дагуу түр саатуулах байр, цагдан хорих байр, баривчлах байр болон хорих ангийг байгуулан ажиллуулж байна. 549

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents