НАЙМДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн шинэ хуульд Хүнийг хууль бусаар хорих, хүчээр алга болгох /13.4 дүгээр зүйл/,
Хууль бусаар баривчлах, саатуулах /13.9 дүгээр зүйл/ -аар тус тус хууль бусаар хорих,
баривчлах, саатуулах, хүчээр алга болгох зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг
зөрчсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцоод байна.
15. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой
тохиолдолд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлахаас бусад үед хүний
үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахыг хуулиар хатуу хориглосон ба хуульд заасны дагуу
энэ эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд зөвхөн шүүхийн зөвшөөрлөөр прокурорын
хяналтан дор хийхээр хуульд нарийвчлан зохицуулсан.
3 дугаар зүйл
16. Энэ зүйлийн дагуу Оролцогч улс бүрт төрөөс эрх олгогдоогүй, дэмжлэг,
зөвшөөрөлгүйгээр хүчээр алга болгосон үйлдлийг мөрдөн шалгах үүргийг хүлээлгэсэн
билээ. Монгол Улсад хүчээр алга болгох үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. Түүнчлэн
хүчээр алга болгох гэмт хэрэгтэй төстэй хүн хулгайлах, хүнийг хууль бусаар баривчлах,
саатуулах, хүн худалдаалах үйлдлийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан.
17. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу
эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяалал тогтоох нийтлэг үндэслэл нь
нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явагдана.
4 дүгээр зүйл
18. Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлд хүнийг хууль бусаар хорих, хүчээр алга
болгох, 13.9 дүгээр зүйлд хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэргийг тусгасан.
Эдгээр гэмт хэрэгт Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй,
чөлөөтэй байх эрхийг зөрчсөн үйлдлүүд хамаарч байгаа.
19. Өөрөөр хэлбэл, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх нь хуулиар хамгаалагдсан
ба энэ эрхийг зөвхөн хуульд заасны дагуу хязгаарлах боломжтой. Тодруулбал, гэм буруу
нь шүүхээр тогтоогдсон этгээдийг шүүхийн шийдвэрээр эрх чөлөөг нь хязгаарлах ял /
хорих, зорчих эрхийг хязгаарлах/ эдлүүлэх, эсхүл шалгагдаж байгаа этгээдийг тухайн
гэмт хэрэгт нь холбогдуулан мөрдөн шалгах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуульд заасан үндэслэл, журмын дагуу баривчлах, цагдан хорих боломжтой. Бусад
тохиолдолд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хэн ч халдах ёсгүй юм.
20. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар
зүйлд “хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих,
мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг
үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх”-ийг
хориглосон ба хуульд зааснаас бусад тохиолдолд хүнийг хорьсон, баривчилсан, цагдан
хорьсон тохиолдолд даруй суллах арга хэмжээ авахаар заасан.
21. Эрүүгийн хуульд “хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийн үндсэн
бүрэлдэхүүнийг тусгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт
хэрэг буюу эрх бүхий этгээд хүнийг хууль бусаар хорих, баривчлах, саатуулах гэмт
хэргүүдийн бүрэлдэхүүнтэй уялдуулан тусгасан байна.
542
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents