ЗУРГАДУГААР БҮЛЭГ 6.2 ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЭЭЛЖИТ ХОЁР ДАХЬ ИЛТГЭЛ (2003 ОН) Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн тухай Үндэсний илтгэлийн агуулгын танилцуулга Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсноос хойш уг конвенцийн хэрэгжилтийн тухай хоёр дахь удаагийн илтгэлийг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд явуулахаар бэлтгэж байна. Энэ илтгэл нь 1995-2000 оны хугацааг хамарч байгаа бегөөд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 44 дүгээр зүйлийн дагуу оролцогч орнуудын тогтмол гаргах тайлангийн агуулга, бүтцийн тухай Хорооны ерөнхий журам болон 1995 онд илгээсэн Монгол Улсын анхны илтгэлийг хэлэлцэн энэхүү Хорооноос ирүүлсэн зөвлөмж шаардлагыг үндэслэсэн болно. Эл зөвлөмжийг үндэслэн холбогдох яам, төрийн ба төрийн бус байгууллагуудын боловсруулсан илтгэлийг 2001 оны 5 сард “Хүүхдийн аж байдал-НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц” Үндэсний бага хурлаар хэлэлцүүлэн зөвшилцсөн болно. Тайлан илтгэлийн ерөнхий бүтэц, агуулга: 1. Ерөнхий танилцуулга (44 дүгээр зүйл) 2. Конвенцийг хэрэгжүүлэхээр авсан ерөнхий арга хэмжээ (42.44 дүгээр зүйлүүд) 3. Хүүхдийн иргэний эрх ба эрх чөлөө (4. 7.8.13-17.37.42.44 дүгээр зүйлүүд) 4. Гэр бүлийн орчин, түүнийг орлох халамж үйлчилгээ (1-2.4.5.9-11.1821.25.27.39 дүгээр зүйлүүд) 5. Хүүхдийн эрүүл мэнд (1-3.6.18.23-24.26-27 дугаар зүйлүүд) 6. Хүүхдийг тусгайлан хамгаалах арга хэмжээ (22.32-37.38-40 дүгээр зүйлүүд) 7. Хүүхдийн боловсрол хөгжил, оролцоо (28-32 дүгээр зүйлүүд) 8. Өмнөх илтгэлийн зөвлөмжийг хэрэгжүүлсэн тухай дүгнэлт 9. Илтгэлийн хавсралтууд I хэсэг Ерөнхий танилцуулга Монгол Улсын 1992 оны шинэ Үндсэн хуулиар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын эрх мэдлийг тусгаарлаж иргэдийн үг хэлэх, шашин шүтэх, эд хөрөнгө өмчлөх, бизнесийн хувийн үйл ажиллагаа явуулах эрхийг баталгаажуулан Ерөнхийлөгч, Улсын Их Хурлыг ард түмэн шууд сонгох эрхтэй болсон юм. Улс төрийн ардчилсан өөрчлөлт түргэн бөгөөд нааштай үр дүнд хүргэж УИХ-ын 1992 оны сонгуульд Монгол Ардын Хувьсгал Нам, 1996 оны сонгуульд ардчилсан намуудын эвсэл, 2000 оны сонгуульд МАХН ялснаар засгийн эрх мэдэл улс төрийн нэг хүчнээс нөгөөд ардчиллын дагуу шилжиж байна. Өргөн уудам нутаг дэвсгэрт хүн ам сийрэг суурьшдаг ч эдгээр сонгуулиудад сонгогчдын 90-ээс дээш хувь оролцсон нь ардчиллыг 54

Select target paragraph3