ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
тусган ажиллуулна.
380. Эрсдэлт бүлгийн олон нийтийг түшиглэн эрсдэлт бүлгийн олон нийт, хүрч очих
ажилтнуудыг ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ үйлчилгээний зөвлөгч бэлтгэх
сургалтанд хамруулсны дараа ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг арьсны бүрэн
бүтэн байдлыг алдагдуулахгүй аргыг сонгон хийнэ. Хувь хүний хүсэлтээр боломжит
цагт төлбөртэй үйлчилгээ авах эсхүл эмч, сувилагч гэрээр очиж эрсдэлт бүлгийнхэнд
зориулсан тусгай үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. Энэ тохиолдолд ХДХВ-ийн
халдвар илрүүлэх түргэвчилсэн аргуудыг хэрэглэж байна.
381. ХДХВ-тай өвчтөнд хөнгөвчлөх болон эмнэлгийн тусламж үйлчилгээг ээлтэй
чанартай үзүүлэх зорилгоор Глобал сангийн санхүүжилтээр ХӨСҮТ-д 4 ортой сүүлийн
үеийн тоноглол бүхий тасаг байгуулж эмч эмнэлгийн мэргэжилтнийг сургасан.
382. Монгол дахь Канад Улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжүүлсэн
“Улаанбаатар хот дахь эрсдэлт бүлгийн хүн ам болох эмэгтэй биеэ үнэлэгчид, эрчүүдтэй
бэлгийн хавьталд ордог эрчүүд болон ХДХВ-тай амьдарч буй хүмүүст үзүүлэх бэлгийн
эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт төслийн хүрээнд ХДХВ-тай
хүмүүс болон түүний ар гэр, хамтран амьдрагчид ганцаарчилсан болон хосын зөвлөгөө
өгөх үйлчлүүлэгчийн нууцыг хадгалсан бүлгийн ярилцлагын өрөө байгуулан тохижуулсан.
24-3. Аливаа хүчирхийллийн талаар өгсөн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад
бүртгэгдэж, мөрдөн шалгагддаг эсэхийг нягтлах гомдол шалган шийдвэрлэх
механизм болон түүнд холбогдох бодлогын болон хэрэгжилтийн талаарх мэдээллийг
гаргаж ирүүлнэ үү.
383. ЛГБТ иргэдтэй холбоотой, биеэ үнэлсэн, гудамж талбай, олон нийтийн газар
танхайрсан зөрчлүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж хуулийн дагуу шалгаж
шийдвэрлэсэн.
384. Тайлангийн хугацаанд цагдаагийн байгууллагад хандсан 6 тохиолдлоос
эрүүгийн хэрэг үүсгэсэн 3, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 3 тохиолдол байна.
385. ЛГБТ иргэд ямар ч тохиолдолд өөрийгөө аль болохоор нууцалдаг учир гомдол
мэдээлэл нь цагдаагийн байгууллагад анх бүртгэгдэхдээ ЛГБТ хүмүүсийн бэлгийн болон
хүйсийн баримжаанаас шалтгаалсан гэж бүртгэгдээгүй агсам тавьсан зодолдсон гэх
дуудлага мэдээллээр бүртгэгдэн шалгагдсан байна.
24-4.Бэлгийн болон хүйсийн чиг баримжаанд тулгуурлан нийгмийн тодорхой бүлгийн
эмзэг хэсэгт орох хүмүүсийн эсрэг хүчирхийлэл үйлдэгчдийг тогтоох талаар авч буй
арга хэмжээнүүдийн тухай мэдээлэл өгнө үү.
386. Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт
“Цагдаагийн байгууллага дараах тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сүлжээ, сан үүсгэн
үйл ажиллагаандаа ашиглана”, 61.6 дахь хэсэгт “Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах,
шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох,
лавлагаа өгөх журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”
531
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents