ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
366. Хүүхэд хамгааллын тухай хууль болон “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ
үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын дагуу хүүхдийн эрх,
хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг магадлан
итгэмжилж эхэлсэн. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг
магадлан итгэмжилснээр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээлэн
гүйцэтгүүлэх боломжтой болсон.
367. 2018 онд 6 сарын хугацаатай магадлан итгэмжлэл авсан 42 төрийн бус
байгууллага авснаас 18 төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, хамгааллын
үйлчилгээ шаардлагатай байгаа 1066 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж,
380,0 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон. 2019 онд 2 жилийн хугацаатай магадлан
итгэмжлэл 39 төрийн бус байгууллага авснаас “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”,
“Хүүхдийн эрх, хамгаалал төв” төрийн бус байгууллага, “Монголын урлагийн сэтгэл
заслын мэргэжлийн холбоо” гэсэн 3 төрийн бус байгууллагатай зөвлөх үйлчилгээний
гэрээ байгуулж, 140,6 сая төгрөг(? ам.доллар)-н санхүүжилт олгосон. 2020 онд 2 жилийн
хугацаатай 8 төрийн бус байгууллага магадлан итгэмжлэл авсан.
368. Хүүхдийн эрхийн улсын байцаагчид 38 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэж
байна. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл, 10.23 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасны дагуу 2017 онд 26, 2018 онд 126, 2019 онд 171, 2020 оны хагас
жилийн байдлаар 43 зөрчил шалган шийдвэрлэсэн.
369. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байранд 2017 онд 0-18
хүртэлх насны 321, 2018 онд 945, 2019 онд 996, 2020 оны 9 сарын байдлаар 718 хүүхдийг
түр хамгаалан байршуулж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн.
370. Хууль зөрчсөн, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдэд эрх зүйн туслалцаа
үзүүлэх чиг үүрэгтэй салбар дундын Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог аймаг, дүүрэг
бүрт байгуулсан. 2017 онд 618 хүүхдэд, 2018 онд 897, 2019 онд 902, 2020 оны 2 дугаар
улирлын байдлаар 329 хүүхэд хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн байна.
371. Хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн
үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, салбар дундын зохицуулалт болон хамтын ажиллагааг
бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын
жил” болгон зарлаж, салбар дундын төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангаж байна.
Лесбиан, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс хүмүүсийн эсрэг
хүчирхийлэл ба ялгаварлан гадуурхалт
24.Бэлгийн цөөнхийн талаар авч буй арга хэмжээнүүдийн тухай мэдээлэл өгнө үү.
24-1.Бэлгийн цөөнх болох лесбиан, гэй, бисексуал, трансжендер, интерсекс зэрэг
хүмүүс хүчирхийлэлд өртөх, ялгаварлан гадуурхагдахаас урьдчилан сэргийлэх талаар
авч буй арга хэмжээнүүдийн талаар шинэчилсэн мэдээлэл ирүүлнэ үү.
372. Эрүүгийн хуулиар бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар ялгаварлан
гадуурхах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан. Тус хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг
буюу Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт хамаарах 14.1 дүгээр
529
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents