ДОЛООДУГААР БҮЛЭГ
22(c)-Тайлангийн хугацаанд хүний наймааны хохирогчдын тэр дундаа насанд
хүрээгүй хүний хохирлыг барагдуулсан байдал, хохирогчдыг хамгаалах талаар
тухайлбал хамгаалах байр хангалттай эсэх, хүний наймааны хэрэг тохиолдлыг
цагдаагийн байгууллагад мэдээлэхэд туслалцаа үзүүлсэн эсэх зэрэг хохирогчийг
хамгаалах тусгайлсан арга хэмжээ авсан эсэх;
349. Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлд заасан бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн
худалдаалах гэмт хэргийг 14-өөс дээш насны хүний эсрэг үйлдсэн бол хоёроос найман
жилийн хорих ял, 14-өөс доош насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол арван хоёроос хорин
жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан.
350. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах чиглэлээр төрөөс
онцгой анхаарч, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хамгаалах үйлчилгээ үзүүлдэг
төрийн бус байгууллагуудад Хууль зүй, дотоод хэргийн сайдын гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх зардлаас санхүүжүүлж байна. 2018 оноос хойш жил бүр нээлттэй сонгон
шалгаруулалт явуулж, сонгогдсон нэг төрийн бус байгууллагад 30 сая төгрөг (10.623
ам.доллар)-н санхүүжилтийг олгож байна.
351. Улсын хэмжээнд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг түр хамгаалан
байрлуулах үйлчилгээ үзүүлэх 4 байр ажиллаж байна. Үүнээс цагдаагийн байгууллагын
гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дор 1, “Хүйсийн тэгш эрхийн төв” төрийн бус
байгууллагын харьяа 2, “Талита ази” төрийн бус байгууллагын харьяа 1 түр хамгаалах
байр байна.
352. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаас 2018 оноос эхлэн хүн худалдаалах
гэмт хэргийн хохирогч хамгаалах үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний нээлттэй сонгон
шалгаруулалтыг зохион байгуулж, шалгарсан байгууллагатай хамтран ажиллаж, энэ
төрлийн гэмт хэргийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд жил бүр 20 сая
төгрөг төсөвлөн санхүүжүүлдэг.
353. Улсын хэмжээгээр 2018 онд хүн худалдаалах гэмт хэрэг 10 бүртгэгдсэн нь
хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийн 8.7%-ийг эзэлж байна. Хүн
худалдаалах 10 гэмт хэргийн 7 (70.0%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Хүн
худалдаалах гэмт хэргийн хохирогчийг насны ангиллаар авч үзвэл ихэвчлэн 14-өөс 29
насныхан байна.
22(d)-Хүний наймаа хийсэн гэмт этгээдүүдийг мөрдөн шалгасан, ялласан, ял шийтгэл
ногдуулсан тоо, хохирогчдын хохирлыг барагдуулах зохицуулалт бүхий заалтууд.
354. (Тайлангийн 346-348 дахь хэсгийг үзнэ үү.) Эцэг эх, хууль ёсны асран
хамгаалагчгүйгээр хилээр гарч буй монгол хүүхдийг хүний наймаанд өртөж буй эсэхийг
шалгах шинэ програм хангамжийг Гадаадын иргэн харьяатын газарт суурилуулж,
хэрэглээнд оруулсан. Ийнхүү суурилуулснаас хойш нийт 167 хүүхдэд шалгалт хийсэн.
Хэдийгээр эдгээр хүүхдүүдийн дунд хүний наймааны хохирогч илрээгүй ч, хил гаалийн
ажилтнууд тэдний паспортанд яаралтай тусламж шаардлагатай үед хэрэглэх консулын
526
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents