ДОЛООДУГААР БҮЛЭГ дахь заалтад заасны дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 2019 онд 29 хэргийг хүлээн авч, 3 хэргийг прокурорт буцааж, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 23 хэргийг хянан шийдвэрлэж, 1 хэргийн үлдэгдэлтэй байна. Ял шийтгүүлэгчдийн хувьд 22 хүнд 8-аас дээш жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна. 333. 2020 оны хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шийтгүүлсэн 53 хоригдол ял эдэлж байна. Хорих анги, байгууллагын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нийт 53 хоригдолд 52 удаагийн 110 цагийн хичээл сургалтыг зохион байгуулсан байна. Тэдэнд сэтгэл зүйн сургалт, хууль тогтоомжийн талаар, уур бухимдлыг зохицуулах, стресс ба түүнийг даван туулах арга зам, хандлага өөрчлөх, эерэг харилцаа бий болгох, амьдралын зөв хэвшил олгох зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулсан. 334. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн нас, угсаа гарал, гэмт хэрэг үйлдэгчидтэй ямар холбоотой байсан эсэх статистик мэдээллийг 2019 оноос нарийвчлан гаргаж байна. 2019 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 985 хэргийн 207 (21.0%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээр зүйлчлэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 онд 207 бүртгэгдсэн нь өмнөх оноос 3 (1.4%)-аар буурсан байна. 335. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 207 гэмт хэргийн 186 (89.9%) нь гэр, орон сууцанд, 10 (4.8%) нь гудамж, талбайд, 6 (2.9%) нь олон нийтийн газар, 1 (0.5%) нь төрийн байгууллагад, 1 (0.5%) нь төрийн бус байгууллагад, 3 (1.4%) нь бусад газар үйлдэгдсэн өмнөх оноос гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 3.0 пунктээр, бусад газарт 1.0 пунктээр буурч, харин гудамж, талбайд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2.9 пунктээр, олон нийтийн газарт 1.0 пунктээр өссөн байна. 2019 онд үйлдэгдсэн 207 хэргийн 112 (54.1%) хэргийг согтуугаар үйлджээ. 336. 2019 онд гэр бүлийн хүчирхийллийн 985 гэмт хэргийн улмаас 894 хүн хохирсны 850 (95.1%) нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч, 33 (3.7%) нь Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч, 8 (0.9%) нь Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн хохирогч байна Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч 894 хүний 803 (89.8%) нь эмэгтэйчүүд, 66 (7.4%) нь хүүхэд байна. 337. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон 10 хүн тутмын 6 нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн 10 хүн тутмын 5 нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн эхнэр байна.47 338. 2020 оны хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн 42 хоригдол байгаа хохирогчтой ямар хамааралтай болохыг судлан үзэхэд хоригдлын ээж 1, эцэг 2, эхнэр 19, хамтран амьдрагч 8, төрсөн охин 3, дагавар хүү, охин 6, эхнэрийн дүү 1, салсан эхнэр 2 байна. 47 Гэмт хэргийн статистик 2019, хуудас 8 522

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents