ДОЛООДУГААР БҮЛЭГ 324. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлд “хамтарсан баг”-ийн талаар зохицуулсан. Хамтарсан баг нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Түүнчлэнхохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах, хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх, хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаархи статистик мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх үйлчилгээг мөн үзүүлнэ. 325. Хамтарсан багт ажиллах үүрэг хүлээсэн сум, дүүргийн Засаг даргаар ахлуулсан өрхийн эмч, хэсгийн төлөөлөгч, сургуулийн нийгмийн ажилтан болон нийгмийн ажилтан зэрэг албан хаагчдыг сургах, дахин сургах зорилгоор хамтарсан багийн үндэсний сургагч бэлтгэх сургалтыг 2017, 2019 онуудад зохион байгуулсан. 21 аймаг, 9 дүүрэг дэх Хамтарсан багийн нийт гишүүдийн тоо жил ирэх тутам өсч байна. Тухайлбал: 2017 онд 609, 2018 онд 4634 гишүүдтэй байсан бол 2019 онд нийт 676 хамтарсан баг болж өсч, гишүүдийн тоо 4714 болж нэмэгдсэн. 326. Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалтыг 2018 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулж, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн Хамтарсан багийн 154 гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сайн туршлага бүхий Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах арга хэмжээг зохион байгуулав. Мөн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд сум, дүүргийн засаг дарга, хэсгийн ахлагчийн үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг 2018 оны 06 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулж 3599 сум, хорооны багийн дарга, хэсгийн төлөөлөгч нарыг хамруулав. 327. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангаас 2017 онд “Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн тархалтын судалгаа”-г 7300 эмэгтэйчүүдийн дунд хийж, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийн түвшинг тогтоосон. Уг судалгааны дүнд үндэслэн 2018, 2019 онуудад гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их үйлдэгдсэн, хохирогч хамгааллын тогтолцоо хамгийн их шаардлагатай Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймаг, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг шинээр байгуулсан. Эдгээр төвийг шинээр байгуулахад орон нутгийн төсвөөс 623 сая төгрөг, олон улсын байгууллагаас 764,5 сая төгрөг тус тус зарцуулсан. 328. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сантай хамтран 2018 онд “Гэр бүлийн 520

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents