ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ хохирогчдод үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх www.etuslamj.mn портал цахим хуудсыг шинээр бий болгосон. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнийг түр хамгаалах байранд байрлуулж, үйлчилгээ үзүүлэхэд баримтлах “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох журам”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/150 дугаар тушаалаар батлуулсан. 319. Монгол Улсын хэмжээнд нэг цэгийн үйлчилгээний төвийн тоо 2016 онд8, 2017 онд 10, 2018 онд 11, 2019 онд 15, 2020 онд 18 ажиллаж байна. Хамгаалах байрны тоо2016 онд 3, 2017 онд 6, 2018 онд 9, 2019 онд 14, 2020 онд 13 ажиллаж байна. 320. Ковид-19 цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы хугацаанд хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байранд үйлчлүүлсэн иргэдийн тоо87 хувиар өссөн. Иймд Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 52 дугаар тушаалын дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх 9 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Улсын онцгой комиссоос 1,000,000,000 төгрөг (3,544,087.6 ам.доллар)-ийг олгосон байна. 21(d) Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчийн эмзэг байдлын талаар мөн эдгээр үйлдлийг гэмт хэрэгт тооцсон хууль тогтоомжийн тухай цагдаагийн албан хаагчид, бусад хууль сахиулах байгууллагын ажилтнууд, шүүгч, прокурор, эмнэлгийн болон нийгмийн ажилтнуудыг сургалтад хамруулсан эсэх; 321. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/27 дугаар тушаалаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Дэд зөвлөлийг байгуулсан. Дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд хуулиар чиг үүрэг хүлээсэн бүх салбарын яамд, агентлаг, төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтдаг. Орон нутгийн хэмжээнд Баянхонгор, Дорнод, Завхан аймаг, нийслэлийн Баянзүрх дүүргүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийг тус тус байгуулсан. 322. “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний чуулганыг 2017 оноос хойш жил бүр зохион байгуулсан. Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, цагдаагийн алба хаагчид зэрэг нийт 200 хүнийг оролцуулж, хуулийн хэрэгжилт, үр дүн, хүндрэл бэрхшээлийн шийдлийг хэлэлцэж хэвшсэн. 323. Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хууль зүйн салбарын чадавх, уялдаа холбоог бэхжүүлэх сургалтыг 2017-2019 онуудад зохион байгуулж, нийслэл, дүүрэг, 21 аймгийн цагдаа, прокурор, шүүгч, өмгөөлөгч, нийгмийн ажилтан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн гишүүн нар тус бүр 1000 хүнийг хамруулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлсэн. 519

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents