ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх
явдал юм. Түүнчлэн бүх цагдаагийн газар, хэлтэст гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн
асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж байна.
304. Нийслэлийн цагдаагийн газрын харьяа түр хамгаалах байранд Гэр бүлийн
хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хүлээн авах “107” тусгай дугаарын утас ажиллаж
байна. 107 тусгай дугаараар гэр бүлийн хүчирхийллийн талаархи бүх төрлийн мэдээлэл
дуудлагыг авдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлэлд өртөх
магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг хамгаалах ажлыг Нийслэлийн
цагдаагийн газрын харьяа тус Түр хамгаалах байранд явуулж байна. Энэ төв нь 24 цагаар
үйл ажиллагаа явуулж хохирогчдыг 3-аас 10 хоног байрлуулан тэдэнд сэтгэл зүйн
зөвлөгөө, туслалцаа үзүүлж байна.
305. Цагдаагийн байгууллагын бүх шатны алба хаагч хүүхдийн эсрэг хүчирхийлэл,
гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага, мэдээлэл авсан даруй газар дээр нь очиж,
аюулын зэргийн үнэлгээ хийх, хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн аюулгүй
байдлыг хамгаалах хангалттай мэдлэг, чадавхитай болсон.
306. 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль нь 2017 оны 09 дүгээр сарын 01ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Шинээр батлагдсан ч хүчин төгөлдөр
хэрэгжиж эхлээгүй байсан тул 2002 оны Эрүүгийн хуульд 2016 оны 12 дугаар сарын 22ны өдөр нэмэлт оруулсан. 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлээр “Гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэх” хэргийг хуульчилсан. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд
гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хуульчилсан.
307. 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлд гэр бүлийн хамаарал бүхий
харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,
тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах
эрхэд халдсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр
заасан байсан.
308. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал
бүхий харилцаатай хүнийг байнга 1/зодсон; 2/харгис хэрцгий харьцсан, догшин
авирласан, тарчлаасан; 3/хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран
зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг
хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
309. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад
настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл
хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ.
310.Э рүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад хүнийг гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл
бүх насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан.
311.З өрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн
этгээдэд 7-оос 30 хүртэл хоног баривчлах шийтгэл ногдуулж, албадан сургалтад
суулгахаар заасан. Үүнээс өөр торгох гэх мэт бусад төрлийн шийтгэл байхгүй. Өөрөөр
хэлбэл, гэмт хэргийн шинжгүй гэр бүлийн хүчирхийллийг мөрдөн шалгаад зөрчил
517
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents