ДОЛООДУГААР БҮЛЭГ
16 дугаар зүйл
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэл
21. Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлт (27 болон 28 дахь параграф)-н дагуу
дараах мэдээллийг шинэчлэн гаргаж өгнө үү.
21(а) Эрүүгийн хуульд гэрлэлтийн хүчинг гэмт хэрэгт тооцох талаар аливаа нэмэлт,
өөрчлөлт орсон эсэх;
300. Эрүүгийн хуульд гэрлэлтийн хүчинг тусгайлан гэмт хэрэг болгон зүйлчлээгүй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн төрлийг
тодорхойлсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд орсон тодорхойлолт дахь
бэлгийн хүчирхийллийн төрөлд гэрлэлтийн хүчин багтсан болно.
301. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д
заасны дагуу “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд
энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг,
бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж тодорхойлж, гэр
бүлийн хүрээн дэх бэлгийн эрх чөлөөг хамгаалсан болно. Тус хуулийн 3 дугаар зүйлийн
3.1.1-д заасны дагуу “эхнэр, нөхөр, хамтран амьдрагч” нь хуулийн үйлчлэлд хамаарах
этгээд юм. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл нь бие
махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн
хүчирхийлэл” гэсэн хэлбэрээр үйлдэгдэхийг зааж “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд
эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн
шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ” гэж тодорхойлсон.
302. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч
хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан,
сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах,
эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын
улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн
харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн үйлдлийг хүчиндэх гэмт хэрэг” гэж
хуульчилсан. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад “гэр бүлийн
хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж” үйлдсэн бол хүндрүүлэх нөхцлөөр тооцож
таваас арван хоёр хүртэл жилийн хорих ял оногдуулахаар заасан болно.
21(b) Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчийн гаргасан гомдлыг хүлээн
авах бие даасан, үр дүнтэй механизмыг бий болгох чиглэлээр авсан арга хэмжээ,
мөн гэр бүлийн хүчирхийллийн тэр дундаа бэлгийн хүчирхийлэл, гэрлэлтийн хүчин,
хүүхдийн эсрэг хүчирхийлэл зэрэг гэмт хэргийг цагдаагийн байгууллага бүртгэж буй
эсэх, түүнчлэн эдгээрийг даруй мөрдөн шалгаж буй эсэхийг нягтлах;
303. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А301 дүгээр тушаалаар Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг шинээр байгуулсан. Хэлтсийн үндсэн зорилго нь
гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт
516
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents