ДОЛООДУГААР БҮЛЭГ бэртэл байгаа эсэх, хэрэв байгаа бол түүний хэлбэр, хүрээ, шинж байдлын талаар тэмдэглэлд тусгаж, гэрэл зураг, дүрс бичлэгийн хэрэгслийн тусламжтай бэхжүүлнэ. Хоригдлын биед үүссэн шарх, сорви, гэмтэл бэртэл нь аливаа хууль бус үйлдлийн улмаас үүссэн гэх үндэслэлтэй бол шалтгаан, нөхцөлийг тогтоох зорилгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн шалгуулна” гэж заасны дагуу шийдвэрлэн ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/111 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ”Хорих, цагдан хорих, баривчлах төв, байранд хоригдож буй этгээдээс тухайн анги байрны үйл ажиллагаа, албан хаагчийн харилцаатай холбоотой гомдол, хүсэлтийг шууд хүлээн авах хайрцаг ажиллуулах журам”ыг хэрэгжүүлснээр хоригдол, хоригдогч нарын эрх, эрх чөлөө зөрчигдөх, гаргасан гомдол хүсэлт дарагдах явдлаас сэргийлж чадсан. 16(g)-Хорихоос өөр төрлийн арга хэмжээ (non-custodial measures) авах буюу хорих (detention)–оос өөр төрлийн сонголтот арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарал хандуулсан эсэх. 266. Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарЭрүүгийн хуулийн ялын бодлого, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд аль болох хорих ял оногдуулахгүйгээр сонгох боломжтойгоор өөр төрлийн арга хэмжээ авах замаар нийгэмшүүлэхэд оршиж байна. 267. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял болон албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдгээр арга хэмжээ нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна. 268. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд зорчих эрхийг хязгаарлах ялын талаар тусгасан. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ. 269. Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно. Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино. 270. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн буюу хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хэмжээгээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хорих ялыг оногдуулахгүйгээр дээд тал нь 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж 508

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents