ДОЛООДУГААР БҮЛЭГ 16(e)-Үндэсний урьдчилан сэргийлэх механизмын хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрх чөлөөг хязгаарлан байлгадаг бүхий л газруудад тэр дундаа сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг байлгадаг болон нийгмийн халамж үзүүлдэг байруудад тогтмол очдог байсан эсэх; 255. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх буюу аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээ хийх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ хуульд заасан “бүх газарт” гэдэгт хорих байгууллага, цагдан хорих анги, түр болон албадан саатуулах газар, сэтгэцийн эрүүл мэндийн төв, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон ахмадын асрамжийн газар, сургуулийн дотуур байр, албадан эмчилгээний байр, дүрвэгсдийн байр, цэргийн сахилгын байр, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байрыг ойлгоно. 256. (Тайлангийн 149, 251 дэх хэсгийг үзнэ үү.) Шүүх сэтгэц, эмгэг судлалын үндэсний төвийн Сэтгэц эмгэг судлалын клиникийн тусгай болон ердийн тасагт прокурор хяналт тавьж байна. Тус төвд жилд дунджаар 62 хүн өвчний учир шүүхийн тогтоолоор ялаас чөлөөлөгдөн албадан эмчилгээ хийгддэг байна. 257. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-240/А/369 дугаартай тушаалаар баталсан ”Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, түүнд хяналт тавих журам”-ын дагуу явагдаж байгаа эсэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.5 дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлж байгаа эсэх, албадан эмчлүүлж байгаа этгээдийн ахуй нөхцөл, хоол ундны хангалтыг ердийн өвчтөний нэгэн адил бүрдүүлсэн эсэх, байрны харуул хамгаалалт тогтоосон журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. 258. Эмнэлгийн захиргааны зөвшөөрлөөр албадан эмчлүүлж байгаа этгээдийн ар гэрээс сард 1 удаа түр эргэлт оруулж байгаа байдал, өдөр бүр салхилуулж байгаа эсэхтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бүртгэлээр танилцан ажиллаж байна. 259. Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна. Тус чиг үүргийнхээ хүрээнд согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх газарт эмчлүүлж буй хүмүүсийн эрх зөрчигдөж буй эсэхэд хяналт тавьдаг. 16(f)-Тайлангийн хугацаанд бие даасан, хараат бус нэмэлт механизм бий болгосон эсэх, тухайн механизмд цагдан хоригдож байгаа хоригдлуудаас хоригдож байгаа нөхцөлийн талаар гомдол хүлээж авах, гомдлын мөрөөр арга хэмжээ авах эрх хэмжээ бий эсэх; 506

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents