ДОЛООДУГААР БҮЛЭГ 207. Тус холбооноос “Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам”-ыг баталсан. Тус журмын 3.1 дүгээр зүйлийн 3-т хууль зүйн мэргэшлийн чиглэлээр сургалт явуулдаг байгууллагууд сургалтын хөтөлбөрөө холбооны Сургалтын хороогоор магадлан итгэмжлүүлж, зөвшөөрлийн үндсэн дээр хуульчдад зориулсан сургалтыг зохион байгуулж болно. Үүний хүрээнд хүний эрхийн чиглэлийн тэр дундаа конвенцийн талаарх сургалтад бусад хуульчдыг хамруулах нэгдсэн тогтолцоо үр дүнтэй ажиллах боломж бий болсон. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заагдсан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн субьект болох Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан хаагчдыг тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулаад байна. 208. Хүний эрхийн үндэсний Комисс 2016 онд Монголын хуульчдын холбооны Хуульчдын үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороогоор нэр бүхий 8 сэдвийг магадлан итгэмжлүүлж, хуульчдад багц цагийн сургалт зохион явуулж эхэлсэн бөгөөд эдгээрийн нэг нь “Хүний эрхийн олон улсын гэрээг шүүхийн практикт хэрэглэх нь” сэдэвт модуль юм. Энэхүү модульд тус конвенцийн талаарх дэд сэдвийг багтаан сургалтын үйл ажиллагааг зохион явуулж байгаа бөгөөд цаашид уг Конвенцоор дагнасан сургалтын модулийг боловсруулах мөн соён гэгээрүүлэх ажлын талаар НҮБ болон бусад байгууллагатай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна. Тухайлбал Хүний эрхийн үндэсний комиссоос ажилтан урьж Орхон аймгийн цагдаагийн газраас тус байгууллагын эрх бүхий албан хаагчид болон Прокурорын газрын хяналтын прокуроруудыг оролцуулан “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх” сургалтыг 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулсан. Уг сургалтад нийт 64 ажилтан алба хаагч хамрагдсан. 209. Хууль сахиулах байгууллагуудын хувьд конвенцийн зүйл, заалтуудын талаар тэр дундаа хүний наймаа болон эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, эрүү шүүлт тулгахыг хориглох тухай сургалтыг салбар, салбарын байгууллагуудын хүрээнд тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/94 дүгээр “Хөтөлбөр батлах тухай” тушаалын дагуу хотын бүсийн хорих анги, байгууллагын 3-5 жил ажиллаж байгаа харуул хамгаалалтын ажилтнуудын мэргэшүүлэх давтан сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 409 дүгээр хаалттай хорих анги, Дотоод хэргийн их сургуулийн байршилд зохион байгуулж, “Эрүү шүүлтээс ангид байх” сэдэвт сургалтад нийт 65 алба хаагчийг хамруулсан. 210. Хорих анги байгууллагын нийт алба хаагчдын жил бүрийн сургалтын төлөвлөгөөнд ”Хүний Эрх ” сэдэвт бие даасан бүлэг сургалтыг нэмэлтээр тусгаж, эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах үйлдлийг ялгах талаар мэдээ, мэдээллээр тогтмол хангаж хэвшсэн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын байдлаар нийт 51 хорих анги, байгууллагын 2255 алба хаагч сургалтад хамрагдсан. 211. Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс тус бүрээс 1 албан хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан хэлтэст 2018 оны 1 дүгээр сарын 15-наас 1 сарын хугацаатайгаар ажиллуулан туршлага судлуулсан ба 2018 оны 03 дугаар сарын 15ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвд зохион байгуулагдсан 498

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents