ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
202. (Тайлангийн 194 дэх хэсгийг үзнэ үү.) “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол
Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
“Энэхүү гэрээний зорилгоор шилжүүлбэл зохих гэмт хэрэгт талуудын хууль тогтоомжид
зааснаар нэгээс доошгүй жилийн хугацаатай хорих ял шийтгүүлэх, эсхүл илүү хүнд ял
оногдуулах гэмт хэргийг ойлгоно” гэж заасан.
203. “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист
Вьетнам Улс хоорондын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэхүү гэрээний
зорилгоор шилжүүлбэл зохих гэмт хэрэг гэдэгт талуудын хууль тогтоомжийн дагуу нэгээс
доошгүй жилийн хугацаатай хорих ял шийтгүүлэх, эсхүл илүү хүнд ял оногдуулах гэмт
хэргийг хэлнэ” гэж заасан.
13. Оролцогч Улс нь тайлангийн хугацаанд бусад улс, олон улсын трибуналууд, олон
улсын байгууллага, бусад нэгжүүдтэй шүүхийн шатанд харилцан туслалцаа үзүүлэх
гэрээ, хэлэлцээр байгуулсан эсэх, эдгээр гэрээ хэлэлцээр нь бодит байдалд, практикт
хэрэглэгдсэн эсэх, эрүүдэн шүүсэн, хүнлэг бусаар харьцсантай холбогдуулан яллах
ажиллагаа явуулахтай холбогдуулан аливаа нотлох баримтыг дамжуулсан эсэх талаар
тодруулж тайлбарлана уу. Жишээ гаргаж танилцуулна уу.
204. Тайлант хугацаанд буюу 2018 онд “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа
харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”,
2018 онд “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхтухай Монгол
Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын
хэлэлцээр”, 2019 онд “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан
үзүүлэхтухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын
хэлэлцээр”-ийг тус тус байгуулсан.
205. Эрүүдэн шүүсэн, хүнлэг бусаар харьцсан гэмт хэрэгт яллах ажиллагаа
явуулахтай холбогдуулан аливаа нотлох баримтыг олон улсын гэрээ, хоёр талт гэрээг
үндэслэн бусад улсад дамжуулсан практик одоогоор байхгүй байна.
10 дугаар зүйл
Сургалт
14. Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлт (37, 38 дахь параграф)-н дагуудараах
мэдээллийг шинэчлэн гаргаж өгнө үү.
14(a)-Цагдаа, бусад хууль сахиулах албан хаагчид, шүүгч, прокурор болон хуульчид
Конвенцийн зүйл, заалтуудын талаар тэр дундаа хүний наймаа болон эмэгтэйчүүдийн
эсрэг хүчирхийлэл үйлдэх, эрүү шүүлт тулгахыг туйлаас хориглох тухай сургалтад
хангалттай хамрагддаг эсэх;
206. Монголын хуульчдын холбооноос хуульчдын сургалтыг нэгдсэн байдлаар зохион
байгуулдаг. Хүний эрхийн чиглэлийн сургалт нь мэргэжлийн суурь сургалтад хамаардаг.
Мэргэжлийн суурь сургалтын хөтөлбөрийг хоёр жил тутам төлөвлөж боловсруулдаг.
497
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents