ДОЛООДУГААР БҮЛЭГ
өгөхийг хүссэн гэмт этгээдийн хувийн нөхцөл байдлын улмаас гэмт этгээд шилжүүлэх нь
хүмүүнлэг үзэлтэй нийцэхгүй гэж үзвэл шилжүүлэхээс татгалзаж болно” гэж заасан.
196. “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист
Вьетнам Улс хоорондын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “e” дэд хэсэгт “хүсэлт
гаргагч тал шилжүүлэхийг хүссэн этгээдийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний
бие махбодыг доройтуулах болон хэрцгий хандах бодитой үндэслэлтэй хэмээн хүсэлт
хүлээн авагч тал үзсэн бол гэмт этгээдийг шилжүүлэхээс татгалзана” гэж заасан.
197. Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам
Улс хоорондын гэрээ”-ний 5 дугаар зүйлд “Хүлээн авагч тал ялтан шилжүүлэн авсны
дараа түүнд эрүү шүүлт тулгах, эсхүл хэрцгий болон хүнлэг бус шийтгэл ногдуулах
магадлалтай гэх үндэслэл байвал ялтан шилжүүлэхээс татгалзаж болно” гэж заасан.
198. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс
хоорондын гэрээ”-ний 5 дугаар зүйлд “аль нэг тал … тухайн улсын үндэсний хууль
тогтоомж дахь суурь зарчимд нийцэхгүй гэж үзвэл... ялтныг шилжүүлэхээс татгалзаж
болно” гэж заасан.
5–9 дүгээр зүйлүүд
11. Тайлангийн хугацаанд Конвенцийн 5 дугаар зүйлийг хэрэгжүүлэх талаар авсан
арга хэмжээнүүд, мөн уг зүйлийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт бүхий хууль
тогтоомжийн талаарх мэдээллийг өгнө үү.
199. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зааж өгсөн. Тодруулбал
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр, түүнд
хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан,
агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэрэгт
эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ гэдгийг
хуульчилсан.
200. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт заасны дагуу шүүх, прокурор, мөрдөгч нь гадаад улсын холбогдох байгууллага,
албан тушаалтны мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан
нийтлэг журмын дагуу биелүүлнэ.
201. Гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх,
эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх
тухай болон холбогдох бусад олон улсын гэрээний дагуу гүйцэтгэнэ.
12.Тайлангийн хугацаанд бусад улсуудтай аливаа нэг шилжүүлэн өгөх тухай
гэрээ, хэлэлцээрүүд байгуулсан эсэх талаар Хороонд мэдээлэл өгнө үү, эдгээр
гэрээ, хэлэлцээрүүдэд Конвенцийн 4 дүгээр зүйлд заасан хэрэг, зөрчлүүд багтсан,
агуулагдсан эсэх
496
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents