ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн
туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэгт холбогдсон хүнийг шилжүүлэх авах, өгөх, хорих
ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх өгөх, авах хэлбэрээр хамтран ажиллах бөгөөд уг
ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын газар хариуцан зохион байгуулдаг.
183. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсаас эрүүгийн хэрэгт эрх
зүйн туслалцаа авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч бүртгэн, олон улсын гэрээ, Монгол
Улсын хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн тохиолдолд хүсэлтийн агуулга, гүйцэтгэх
ажиллагааг харгалзан хяналт тавих прокурорын газар, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий
байгууллагын харьяалал, гүйцэтгэх хугацааг прокурорын тогтоолоор тогтоож, биелэлтийг
хангуулан ажиллаж байна.
184. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2
дахь хэсэгт “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг
гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гадаадын иргэний
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга гаргана” гэж заасан бөгөөд
гадаадын иргэнийг албадан гаргах ажиллагаанд шүүх оролцдоггүй. Гадаадын иргэнийг
Монгол Улсаас албадан гаргах шийдвэрийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллагын дарга гаргах бөгөөд уг шийдвэр нь төрийн захиргааны
алба хаагчийн гаргасан шийдвэр болохын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан
захиргааны шийдвэрт хамаарах бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн хяналтад багтана.
185. Монгол Улс нь НҮБ-ын Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай Конвенцид
нэгдэж ороогүй. Иймд орогнол хүсэгч болон дүрвэгсдийн оршин суух асуудлыг бусад
гадаадын иргэний нэгэн адил Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон
Засгийн газрын 2018 оны 145 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох
журам”-ын дагуу зохицуулж байна.
186. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газарт хандан
орогнол хүссэн, дүрвэх хүсэлт гаргасан гадаадын иргэд хилээр орж ирснээсээ хойш
7 хоногийн дотор болон тус улсад оршин суух хугацаагаа дуусахаас өмнө НҮБ-ын
Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн
газарт дүрвэгсдийн статус авах хүсэлт гаргана. Уг хүсэлтийг харгалзан Монгол Улсад
оршин суух зөвшөөрлийг 6 сараас 1 жилийн хугацаагаар Гадаадын иргэн, харьяатын
газар олгоно. Төлөөлөгчийн газар статусыг сунгах тохиолдолд хүсэлт гаргасан
хугацаагаар сунгана. Энэ хугацаа нь Монгол Улсад ирээд гуравдагч улс руу дүрвэн
гарахад хангалттай хугацаанд тооцогддог. Энэ хугацаанд тэд гадаадын иргэдийн адил эрх
эдэлж, үүрэг хүлээдэг.
187. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын Монгол Улс
дахь Төлөөлөгчийн газраас Монгол Улсад түр ирэгчийн статусаар орж ирээд гуравдагч
аль нэг улс руу дүрвэх хүсэлт гаргасан гадаадын иргэний визийн асуудлыг хугацаанд
нь зохих байгууллагад ирүүлдэггүй, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд
комиссарын газарт хандан орогнол хүссэн, дүрвэх хүсэлт гаргасан гадаадын иргэд хувийн
хэргээр оршин суух зөвшөөрлийг хугацаанд нь авдаггүйгээс дотоодын хууль тогтоомжийн
дагуу торгууль ногдуулдаг болно.
188. Гадаадын иргэнийг албадан гаргах болон шилжүүлэн өгөх ажиллагаанд шүүх
493
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents