ДОЛООДУГААР БҮЛЭГ 176. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа”, Дөчин гуравдугаар дугаар бүлэгт “Тогтоол биелүүлэх зорилгоор хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх”, Дөчин дөрөвдүгээр бүлэгт “Хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх, Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах” ажиллагааг тусгайлан зохицуулснаас гадна Прокурорын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Прокурорын төв байгууллага нь олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол эрүүгийн хэргийн талаарх ажиллагааг хариуцан зохион байгуулах төв байгууллага байна” гэж заасан. 177. Бусад улсуудтай байгуулсан эрх зүйн туслалцааны гэрээнд тухайн шилжүүлэн өгөх гэмт хэрэгт оногдуулах боломжтой ялын доод хязгаар нь 1 жил байх талаар заасан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэх зохицуулалтыг тусгасан. 178. Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй” гэж заасан. 179. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх ажиллагааны талаар олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийг биелүүлэх, олон улсын жишиг стандарт, хэм хэмжээнд заасан шаардлагыг хангахын тодорхой ажлуудыг хийж байна. 180. Тодорхой ажлууд гэдэгт: 1/ Дотоодын холбогдох байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулах; 2/ Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэхтэй холбогдсон гэрээ, хэлэлцээрийн албан ёсны эх сурвалж, түүнчлэн хүсэлт, түүний гүйцэтгэл, явц байдлын талаарх тоо баримтууд, холбогдох мэдээлэл бүхий “Мэдээллийн цахим сан”-тай болох; 3/ Холбогдох байгууллагуудын албан хаагчдыг мэргэшүүлсэн сургалтуудыг зохион байгуулах зэрэг болно. 10(b) - Шилжүүлэх, буцаах тухай мэдээлэл өгөхөд хөөгдөн гарч байгаа хувь хүмүүс албадан гаргах шийдвэрийг давж заалдаж, шүүхэд гомдол гаргаж байгаа эсэх, эсхүл орогнол хүсэх эрхээ эдэлж байгаа эсэх, ийнхүү гаргасан шийдвэрийг давж гомдол гаргасан нь шийдвэрийг түдгэлзүүлэхэд нөлөө үзүүлдэг эсэх; тайлангийн хугацаанд хүлээж авсан орогнол хүссэн өргөдлийн тоо, зохих ёсоор амжилттай гаргасан өргөдлийн тоо, өөрийн улсад хэрэв очвол эрүүдэн шүүгдэх боломжтой гэж үзсэний улмаас өргөдлийг нь хүлээж авсан орогнол хүсэгчдийн тоо; 181. Эрүүгийн хуулийн 44.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь шилжүүлэн өгөх шийдвэрийг Улсын ерөнхий прокурор гаргаж, түүнийг шийдвэр гаргасан шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан. 182. Прокурорын байгууллага гадаадын бусад улс оронтой Монгол Улсын нэгдэн 492

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents