ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
мөрдлөг болгоно гэж тус тус заасныг хэрэгжүүлж, өсвөр насны хүний хорих байрыг
ахуйн өхцөлийн хувьд сайжруулан тохижуулсан өрөөнд байрлуулж, хоолны илчлэгийн
хэмжээг нэмэгдүүлэн, нэмэлт хоол хүнсээр хангаж байна. Өсвөр насны хүмүүсийн харуул
хамгаалалтыг тусад нь өсвөр насны хүмүүс хариуцсан ажилтнууд ажиллуулан хяналтыг
хэрэгжүүлж байна.
172. Таслан сэргийлэх арга хэмжээ вагдсан өсвөр насны хүмүүсийн хоригдож буй
нөхцөл байдалд прокурорын болон хүний эрхийн бусад байгууллагууд тогтмол хяналт
тавьж ажилладаг. Өнөөдрийн байдлаар цагдан хорих байранд хоригдож буй өсвөр насны
хүмүүсийг насанд хүрсэн хүнтэй хамт хорьсон зөрчил гараагүй.
9 (d) Баянзүрх дүүрэг дэх гэмт хэрэг, зөрчилд холбогдсон өсвөр насны хүнд
зориулсан тусгай сургалт, боловсрол олгох төвийн барилга 2017 онд бүрэн
ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөний дагуу баригдаж дууссан эсэх.
173. Засгийн газрын 2017 оны 204 дүгээр тогтоолоор “Хорих байгууллага, түүний
нутаг дэвсгэрийн байршил, хорих ангийн дэглэм”-ийг баталсан бөгөөд өнөөдрийн
байдлаар улсын хэмжээнд хаалттай 5, нээлттэй 7, нээлттэй, хаалттай дэглэмтэй 5 хорих
анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 1, эмнэлэг 2, эмэгтэйчүүдийн хорих анги
1, нийт 21 хорих анги, баривчлах төв 1, баривчлах байр 1, Согтуурах, мансуурах донтой
өвчтөнг албадан эмчлэх газар 1, Нийслэлд цагдан хорих төв 1, орон нутагт 28 цагдан
хорих байртайгаар үйл ажиллагаа явуулж байна.
174.Нийслэлд баривчлах төвийн багтаамж хэтэрч баривчлах шийтгэлээр
шийтгүүлсэн этгээдийг ачааллыг багасгах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын
2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Баривчлах байр байгуулах тухай” А/21 дүгээр
тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар
сарын 05-ны өдрийн “Баривчлах байрны бүтэц, орон тоог батлах тухай” А/30 дугаар
тушаалаар бүтэц орон тоог баталсан. Үүний дагуу арга хэмжээ авснаар баривчлах төвд
ачаалал үүсэхгүй болсон.
175.Баянзүрх дүүрэг дэх гэмт хэрэг, зөрчилд холбогдсон өсвөр насны хүнд
зориулсан тусгай сургалт, боловсрол олгох төвийн барилга буюу Баянзүрх дүүргийн
21 дүгээр хороонд байрлах 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дэргэд нийт 4
давхар, 2500м2 шинэ барилгыг ашиглалтад бүрэн оруулсан.
3 дугаар зүйл
Дүрвэгсдийг албадан гаргахгүй байх
10. Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлт (35, 36 дахь параграф)-н дагуу дараах
мэдээллийг шинэчлэн гаргаж өгнө үү.
10(a) - Конвенцийн 3 дугаар зүйлийн дагуу буцаан өгөхгүй байхтай холбоотой үүргээ
биелүүлэхийн тулд хууль тогтоох, шүүхийн болон захиргааны арга хэмжээ Оролцогч
Улс авсан эсэх;
491
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents