ДОЛООДУГААР БҮЛЭГ оруулав. 166. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 оноос Гэр бүл, өсвөр насны хүний хэргийн төрөлжсөн шүүх байгуулах хэрэгцээ шаардлагын тандан судалгааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байна. 167. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 18-ны өдрүүдэд бүсчилсэн байдлаар зохион байгуулж, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 270 гишүүдийг сургасан. Сургалтад зориулсан гарын авлага боловсруулан холбогдох албан хаагчдад тараасан. 9 (c) Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд өсвөр насны хүнийг цагдан хорих арга хэмжээ нь хуульд заасанд нийцүүлсэн авч болох сүүлийн арга хэмжээ байдаг эсэх, тэднийг насанд хүрсэн хүмүүсээс тусад нь байлгах, хамгийн боломжит бага хугацаагаар уг арга хэмжээг авах, ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан өсвөр насны хүмүүсийн нөхцөлийг хараат бусаар тогтмол хянаж байдаг эсэх; 168. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.8 дугаар зүйлээр өсвөр насны хүнийг цагдах хорих харилцааг зохицуулсан. Өсвөр насны яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байх ба цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид 3 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид 6 сараас хэтэрч болохгүй. 169. Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.11 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, шүүгч прокурор, мөрдөгч хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах дахин гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” тохиолдлоос бусад тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болохгүй талаар зохицуулсан ба өсвөр насны хүнд дээр дурдсанаас өөр үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол байхгүй байна. 170. Өсвөр насны хүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэрийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 26 өрөөнд, орон нутаг дахь цагдан хорих байранд тус бүр 1 хорих өрөөнд өсвөр насны яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. 171. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2014 оны А/209 дүгээр тушаалаар батлагдсан “Хорих байрны дотоод журам”-ын 3.1-т Баривчлагдсан, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хорих өрөөнд хуваарилахдаа Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийг 490

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents