ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ өсвөр насны шүүгдэгчтэй харьцахдаа түүний нэр төрийг хүндэтгэн харьцаж, насны онцлогийг харгалзан хүмүүжих, алдаагаа засах боломж олгохыг анхаарч ажиллана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулж, шийдвэрийг олон нийтэд мэдээлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, түүнд учирч болох бусад хор уршгийг тусгайлан харгалзах, өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай, богино хугацаанд явуулах нөхцөлийг шүүх хангаж ажиллах зэргээр тус ажиллагаанд баримтлах нийтлэг шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлд заасан. 159. Эрүүгийн хэргээс өсвөр насны яллагдагчид холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд тусгаарлаж шалгана. Өсвөр насны яллагдагчийн хэргийг тусгаарлах нь хэргийг бүх талаас нь бүрэн бодитой тогтооход саад учруулахаар байвал тусгаарлахгүй байж болно. 160. Өсвөр насны яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг хаалттай явагдах ба өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийг оролцуулна. Өсвөр насны яллагдагчид хавтаст хэргийн материалыг хуульд заасны дагуу танилцуулахад түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийг оролцуулна. 161. Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны туршид байлцана. Шүүх хуралдааны явцад өсвөр насны шүүгдэгчид сөргөөр нөлөөлж болох байдал тогтоогдвол талуудын хүсэлтээр шүүх хуралдаан даргалагч түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргаж болно. 162. 2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуульд гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, эсхүл гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог аймаг, дүүрэг тус бүрт ажиллуулахаар заасан. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/51, А/69 дугаар хамтарсан тушаалаар баталсан. 163. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 114 дүгээр тушаалаар “Эрүүгийн эрх зүйн хууль тогтоомжийн шинэтгэл” сургалтын хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэсэн агуулгыг багтаасан бөгөөд хөтөлбөрийн дагуу сургалтыг 2017 оны 10, 11 дүгээр сард 3 ээлжээр зохион байгуулж, эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 193 шүүгчийг оролцуулсан. 164. 2017 онд Улаанбаатар хотын төвийн 3 дүүрэгт гэр бүлийн хэрэг, маргааныг төвлөрүүлэн шийдвэрлэх ажиллагааны онцлогт нийцүүлж орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Эдгээр шүүхийн байрны шүүх хуралдааны танхим, уулзалтын өрөө нь гэр бүлийн дагнасан шүүхтэй бусад улсын туршлагыг нэвтрүүлсэн хүүхдийн эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлсэн өрөө, танхимтай болсон. 165. Тайлангийн хугацаанд улсын төсвийн 166 сая төгрөгийн хөрөнгөөр хүүхдээс мэдүүлэг авах жишиг өрөөг аймаг, дүүргийн цагдаагийн 30 хэлтэст байгуулж, ашиглалтад 489

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents