ДОЛООДУГААР БҮЛЭГ
сонгон шалгаруулалт явуулах үе шат, зарыг нийтэд мэдээлэх, холбогдох Ажлын хэсэг
байгуулах, нэр дэвшигч хүсэлт гаргах, оролцогчоор бүртгэх, оролцогчийн талаарх
мэдээлэл цуглуулах, томилгооны сонсгол зохион байгуулах, гишүүнийг сонгон
шалгаруулж, нэр дэвшүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан.
152. Дээрх журмын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15ны өдрийн хооронд Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан
сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших хүсэлтэй
иргэдийг хүсэлтийг хүлээн авсан. Нэрсийг parliament.mn вэб сайт дээр 2020 оны 05
дугаар сарын 26-ны өдрөөс нээлттэй байршуулсан.
153. Дээр дурдсан журмын 1.9, 9.2-т заасны дагуу сонсголыг 2020 оны 6 дугаар
сарын 10, 11-ний өдрүүдэд явуулсан. 19 оролцогчийг хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу
сонсгол явуулсан болно. Сонсголыг олон нийтэд нээлттэй явуулсан бөгөөд олон нийтийн
оролцоог хангах үүднээс цахим хэлбэрээр тэдний оролцоог хангаж, сонирхсон асуулт
тавьж, хариулт авах боломжоор бүрэн хангасан.
155. Эрүү шүүлтийн эсрэг үндэсний механизмыг бий болгож, эрүү шүүлтээс
урьдчилан сэргийлэх хараат бус үйл ажиллагаагаа явуулах гишүүн болон нэгжийн чиг
үүргийг дээрх хуульд тусгасан. Тус нэгжид удирдах 1 ажилтан буюу комиссараас гадна
гүйцэтгэх 7 албан хаагч, үйлчлэх 3 ажилтны орон тоог баталсан байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар Комисс
нь улсын төсвөөс санхүүжих, Комиссын төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар
хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх ёстой. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний
комиссын тухай хуулийг хэрэгжүүлэх тэр дундаа Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх
үндэсний механизмыг үр дүнтэй ажиллуулахтай холбогдох зардлыг 339,134,850
төгрөг (ойролцоогоор 119,011.80 ам.доллар)-г 2021 оны улсын төсөвт тусгасан. Иймд
санхүүгийн хувьд үйл ажиллагаа явуулах нөхцөл хангагдсан болно.
Насанд хүрээгүй этгээдийг шүүх ажиллагаа
9. Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлт (23, 24 дэх параграф)-ийн дагуу дараах
мэдээллийг шинэчлэн гаргаж өгнө үү.
9(a)-Олон улсын стандартад нийцсэн насанд хүрээгүй хүнийг шүүх үр дүнтэй,
тусгайлсан, тасралтгүй ажиллах шударга ёсны тогтолцоог бий болгох талаар авсан
аливаа тодорхой арга хэмжээ;
156. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…
эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж
болно…” гэж заасан.
157. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт
Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг хуульчилсан.
158. Шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа
явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахын зэрэгцээ
488
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents