ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
148. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын
Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр баталсан. Хүний эрхийн үндэсний
комиссын тухай хуульд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизимыг бий болгох
талаар тусгасан. (Тайлангийн 8, 9 дэх хэсгийг үзнэ үү.)
8(b)-Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрхийг хамгаалах,
хөхиүлэн дэмжих үндэсний байгууллагын статустай холбоотой зарчмуудын (Парисын
зарчмууд) дагуу үйл ажиллагаагаа хараат бусаар, үр дүнтэй явуулах эрх хэмжээ бүхий
хангалттай санхүүгийн болон хүний нөөцөөр хангагдсан эсэх мөн зохих бүтэцтэй
болсон эсэх;
149. Шинэчлэн батлагдсан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд
Комиссын 5 гишүүнээс гадна эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хараат бус үйл
ажиллагаа явуулах 1 гишүүн ажиллана. Түүнд дэмжлэг үзүүлэн ажиллах нэгжийн
чиг үүргийг хуульд тусгасан ба уг гишүүн нь аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг
хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт,
тодруулбал хорих байгууллага, цагдан хорих анги, баривчлах байр /төв/, түр болон
албадан саатуулах газар, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон ахмадын
асрамжийн газар, сургуулийн дотуур байр, албадан эмчилгээний байр, дүрвэгсдийн
байр, цэргийн сахилгын байр, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах
байр, сэтгэцийн эмнэлэг зэрэгт аль ч цаг үед саадгүй нэвтрэх, хяналт шинжилгээ хийх,
нөхцөл байдлыг техник хэрэгсэл ашиглан баримтжуулах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг
шалгуулахаар шилжүүлж, олон нийтэд мэдээлэх чиг үүрэгтэй байхаар тусгасан.
150. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар
Парисын зарчмуудын дагуу үйл ажиллагааг хараат бусаар, үр дүнтэй явуулах эрх хэмжээ
бүхий хангалттай хүний нөөцөөр хангагдах эрх зүйн үндэслэл бий болсон. 2020 оны 3
дугаар улирлын байдлаар Комиссын 5 гишүүн үүрэгт ажилдаа орсон байна. Харин эрүү
шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан 1 гишүүнийг сонгон шалгаруулах ажил
дуусаагүй байна.
8(c)-Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр
төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Дэд хорооноос гаргасан үндэсний
урьдчилан сэргийлэх механизмын талаарх удирдамж болон Нэмэлт Протоколд
тусгасан шаардлагуудыг бүрэн тусгасан эсэх, үндэсний урьдчилан сэргийлэх
механизмд чиг үүргийн болон үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах боломж
олгосон хууль батлах замаар Конвенцийн нэмэлт Протоколын дагуу хүлээсэн үүрэгт
нийцүүлэн Оролцогч Улсын зүгээс хийсэн ажлын явц, одоогийн байдал.
151. (Тайлангийн 148, 149 дэх хэсгийг үзнэ үү.) Хүний эрхийн үндэсний комиссын
тухай хуулийн 12 дугаар зүлийн 12.1.2-т зааснаар эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх
хараат бус үйл ажиллагаагаа явуулах гишүүнийг сонгон шалгуруулах журмыг Улсын
Их Хурлын Хууль зүйн байнгын хороо баталсан. Тус журамд гишүүнд нэр дэвшигчдийг
487
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents