ДОЛООДУГААР БҮЛЭГ
уламжлах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Комиссын гишүүн гомдол, мэдээллийг хэрхэн
шийдвэрлэсэн талаар хуульд заасан журмын дагуу гомдол, мэдээлэл гаргагчид хариу
мэдэгдэнэ.
7(c)-Гомдол гаргасан тохиолдолд сэтгэл санааны, бие махбодийн, сахилгын болон
захиргааны аргаар тарчилгахаас гомдол гаргагч, түүний хуульч болон уг байдлыг
гэрчлэх хүмүүсийг хамгаалах талаар авсан тодорхой арга хэмжээнүүд.
144. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.3 дугаар зүйлд заасны дагуу
гэмт хэргийн хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг тэдний аюулгүй байдлын
хангахтай холбоотой мэдээллээр хангах үүргийг мөрдөгч, прокурорт хариуцуулсан.
145. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван гуравдугаар бүлэгт
Гэрч хохирогчийг хамгаалах асуудлыг зохицуулсан. Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг
хамгаалах шийдвэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн санал,
гэрч, хохирогч, өмгөөлөгчийн хүсэлт, шүүхийн шатанд прокурорын санал, гэрч, хохирогч,
өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэж шийдвэрлэдэг.
146. 2013 онд батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар хэрэгт оролцож
байгаа хохирогч, гэрчүүд нь хуулийн дагуу эрхээ хамгаалуулна. Тодруулбал “гэмт хэрэг
хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг
мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоох”-д чиглэсэн. Уг
хуулийн зохицуулалтад хамаарах этгээдэд “1/гэрч, хохирогч, 2/шаардлагатай гэж үзвэл
гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээд42, 3/гэмт хэрэг илрүүлэхэд ач холбогдол бүхий
мэдээлэл, баримт сэлт өгөх болон бусад байдлаар туслалцаа үзүүлсэн, гэмт хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцоогүй хүн энэ хуульд хамаарагдаж болно” гэж
зохицуулсан болно.
147. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь
хэсэгт гэрч хохирогчийг дарамталсан, айлган сүрдүүлсэн тохиолдолд яллагдагчийг
цагдан хорих үндэслэл болгож тусгасан. Томилогдсон өмгөөлөгчийг оролцуулах, хэргийн
бусад оролцогчийг өмгөөлөх эрхээр хангах боломжийг зааж өгсөн.
Хүний эрхийн үндэсний байгууллага, үндэсний урьдчилан сэргийлэх механизм
8. Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлт (33, 34 дэх параграф)-ийн дагуу дараах
мэдээллийг гаргаж өгнө үү.
8(а)-Тус Конвенцийн нэмэлт Протоколын дагуу байгуулагдах ёстой үндэсний
урьдчилан сэргийлэх механизмыг бий болгоход Монгол Улсын Хүний эрхийн
үндэсний комисст уг чиг үүргийг өгөх талаар зохицуулалт хуульд оруулсан эсэх;
42
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйл /Хуулийн зохицуулалтад хамаарах этгээд/-ийн 5.3д “...гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээд гэж тэдгээрийн нөхөр /эхнэр/, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг
эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, ач хүү, ач охин, зээ хүү, зээ
охиныг ойлгоно.”
486
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents