ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
гомдол гаргахаа мэдэхгүй хугацаа алдсанаас болж энэ төрлийн гэмт хэргийг нотлох
ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Сэтгэл санааны эрүү шүүлт болон зүй бус харьцааны
хувьд нотлоход бүр ч төвөгтэй болдог. Мэдүүлэг авах ажиллагаа явуулахад зориулсан,
камерын бичлэг бүхий өрөөний хүртээмж хангалтгүй учир сэжигтэн, яллагдагч, гэрч,
хохирогчийг камерын хяналтаас гадуур байцаах тохиолдол байсаар байгаа бөгөөд энэ
тохиолдолд сэтгэл санааны эрүү шүүлт тулгасан, эсхүл зүй бус харьцсан нөхцөл байдлыг
тогтооход хүндрэлтэй байдаг.
7(b) Эрүү шүүлт тулгасан, хүний нэр төрийг доромжлон хүнлэг бусаар хандсан
тохиолдолд мөрдөн шалгалт хийж буй байдал, энэ асуудлаар гаргасан гомдлыг
хүлээж авах хараат бус бие даасан механизм уг байдлыг зогсоож буй эсэх;
141. Энэ төрлийн гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээж авч холбогдох байгууллагад
шилжүүлэх чиг үүрэгтэй хөндлөнгийн байгууллага нь Монгол Улсын Хүний эрхийн
үндэсний комисс билээ. Гомдол хүлээн авах асуудлыг зөвхөн гишүүний бүрэн эрхийн
хүрээнд авч болох арга хэмжээ байхаар өмнөх хуулиар зохицуулагдсан байсан бөгөөд
ажлын албаны албан хаагчдад хамаарахгүй байсан нь гомдол хүлээн авахад хүндрэл
учруулдаг байсан байна. Тухайлбал Комиссын гишүүн зөвхөн өөрийн биеэр ирсэн
тохиолдолд мэдээлэл өгөх асуудал тогтмол хөндөгддөг бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн
явуулах үүднээс хууль хяналтын байгууллагуудын удирдлагын түвшинд харилцан
тохиролцсоны үндсэн дээр тухайн хэргийг хариуцсан Комиссын мэргэжилтэнд гишүүний
зүгээс итгэмжлэл олгох байдлаар дээрх хуулийн заалтын хэрэгжилтийг хангаж байв.
Хувийн хэвшлийн байгууллагуудыг шалгах, тэдгээрээс баримт, мэдээ авах нөхцөлд энэ
заалтыг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл учирдаг байсныг 2017 онд батлагдсан Монгол
Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар өөрчлөхийг зорьсон болно.
142. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь хууль тогтоох дээд
байгууллагад жил бүр хүргүүлдэг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын
талаарх илтгэлд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар, гомдол мэдээллийн талаар
дурддаг. 17, 18 дахь удаагийн илтгэлд дээрх асуудлаар дэлгэрэнгүй тайлагнасан байна.
143. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд Монгол Улсын Хүний эрхийн
үндэсний комиссын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг Комиссын
гишүүн хэрэгжүүлнэ. Тухайлбал хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөл бүрдүүлсэн
байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд шаардлага, зөвлөмж хүргүүлэх, иргэн,
байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай
асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу
биечлэн болон төлөөлөгчөө оролцуулана. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж
үзсэн саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих, талуудыг эвлэрүүлэн
зуучлах, гомдол, мэдээлэл нь эрүү, зөрчлийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу
холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх, зөрчлийг арилгах үүрэг бүхий
байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд зөрчил арилгуулахаар гомдол,
мэдээллийг шилжүүлэх, биелэлтийг шаардах, эрүү шүүлт явуулсан байж болзошгүй
албан хаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт
485
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents