ДОЛООДУГААР БҮЛЭГ Гомдлын мөрөөр шуурхай, хараат бус, үр нөлөөтэй мөрдөн шалгах нь 6. Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлт (17, 18 дахь параграф)-д дурдсаны дагуу 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болсон үйл явдалтай холбогдуулан аливаа нэмэлт арга хэмжээ авсан талаар мэдээллийг шинэчлэн гаргаж өгнө үү. Ийнхүү гаргаж өгөхдөө эрүү шүүлт тулгасан, хүнлэг бус хэрцгий байдлаар хандсан үйлдлүүдийг үр дүнтэйгээр бие даасан байдлаар мөрдөн шалгалт явуулж чадсан эсэхийг мөн эрүү шүүлт тулгасан, хүнлэг бус хэрцгий байдлаар хандсан үйлдэл гаргагчдыг яллах, шүүх ажиллагаа явуулсан эсэхийг мэдээлэлд оруулна. 136. 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болсон үйл явдалтай холбогдуулан авсан арга хэмжээ талаар өмнөх тайланд тусгагдсан мэдээлэл хэвээр байгаа бөгөөд нэмж тусгах мэдээлэл байхгүй болно. 7. Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлтийн дээр дурдсан хэсэг (17, 18 дахь параграф)-н дагуудараах мэдээллийг гаргаж өгнө үү 7(a) Эрүүдэн шүүсэн үйлдлийг мөрдөн шалгах эрх хэмжээг өөр байгууллагад шилжүүлсний дүнд эрх чөлөөгөө хасуулсан хүний гаргасан гомдлын тоо буурсан эсэх; 137. Прокурор эрүү шүүлт тулгасан гэмт хэргийг мөрдөн шалгах харьяалал тогтооно. (Тайлангийн 114 дэх хэсгийг үзнэ үү.) Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяаллыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст өөрчлөн тогтоож өгсөн бөгөөд ийнхүү шилжүүлснээр гомдлын тоо буураагүй. 138. Практикт эрүү шүүлт тулгасан гэх гомдлын мөрөөр хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж, шалгах явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шалгагдаж байгаа хэргүүдийн 50 хувь хэрэгсэхгүй болж, шалгагдаж байгаа хэргийн 3,9 хувь нь шүүх рүү шилжиж байна. 139. Нотлох баримт үрэгдэх, үрэгдүүлсэнтэй холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалт дутмаг, хэрэг гарах үед учруулсан гэмтлийг тогтоох, нотолгоог баримтжуулах, шалгах талаарх мэдлэг гомдол гаргагчдын хувьд дутмаг байна. Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шаардлагатай байна. 140. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгахад нэг талаас, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүс өөрийг нь шалгаж буй мөрдөгч болон бусад албан тушаалтныг гүтгэх, өөрийн холбогдсон хэргийг шалгах ажиллагаанд саад учруулах зорилготой гомдол гаргах явдал цөөнгүй байгааг дурдах нь зүйтэй. Гэхдээ олонх нь эрүү шүүлтэд өртсөн байж болохуйц бодитой факт ярих боловч тэдний мэдүүлгийг нотлох баримт олдох нь ховор байдаг. Тодруулбал, эрүүл мэндэд учирсан гэмтэл, ул мөрийг бэхжүүлэх талаар эмч, эмнэлгийн ажилтнууд үүргээ хангалттай биелүүлдэггүй, зарим нь эрүү шүүлтийн талаар ойлголт муу байдагтай холбоотой. Эсхүл эрүү шүүлтэд өртсөн гэх хүн өөрөө эмч, эмнэлгийн байгууллагад ханддаггүй, хаана 484

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents