ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ үүргийг Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээнэ.35 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 207 дугаар зүйлийн 207.4-т зааснаар Истанбулын протоколын дагуухорих ангид шинээр ирж байгаа эрхээ хязгаарлуулсан этгээдийг эмч хүлээн авч биеийн үзлэг хийнэ. Үзлэгээр тухайн хүнд эрүү шүүлт тулгасан эсэх, айлган сүрдүүлж дарамталсан эсэх, сэтгэл зүйн нөхцөл болон биеийн эрүүл мэндийн байдлыг хянана. Улмаар сэтгэл санааны хувьд дарамтад оруулсан, тарчилгасан эсэх талаарх дүгнэлт гаргана. Энэ нь аливаа хэлбэрээр эрүү шүүлт тулгах үйлдэл гарсан эсэхийг тогтоох, уг үйлдэл ноцтой үр дагавартай бөгөөд тухайн үйлдэлд ял шийтгэл хүлээлгэх боломжийг нэмэгдүүлэх эерэг талтай. 122. Алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд хүний эрхийн хандлага, арга зүйг төлөвшүүлэх, алба хаагчдаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсны дүнд эрүү шүүлт тулгасан аливаа үйлдэлд, тэр дундаа заналхийлэх хэлбэрээр бие махбодид эрүү шүүлт тулгах аливаа үйлдэлд оролцох, хамтрах зэрэгт хариуцлага тооцдо талаар алба хаагчид ойлголттой болсоор байна. Байгууллагууд өөрсдийн түвшинд сургалтууд явуулж байгаа боловч тусгай чиг үүргээ хэрэгжүүлэхэд энэ чиглэлийн сургалт дутагдалтай байсаар байна. Сургалтын агуулгын хувьд Хороотой хамтарч ажиллах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд дагнасан сургалтуудад тэднийг хамруулах хэрэгцээ байна. 5(j)-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1(2) дагуу байцаалтад зориулсан өрөөнүүдэд зөвшөөрөл олгох зорилгоор төвийн болон орон нутгийн цагдаагийн байран дахь 82 өрөөг оруулан улс даяар тархан байрласан цагдаагийн нэгжүүд дэх 168 өрөөг нягтлан шалгасан эсэх, Оролцогч Улсаас ирүүлсэн нэмэлт тайлбар (follow-up reply) бүхий хариу бичигт тухайн үед 25 өрөөг ийнхүү шалгасан талаар дурдсан байсан; байцаалтад зориулан тохижуулсан гэдэг нь гэрчлэгдэн шалгагдсан өрөөний тоо, хаалттай холболт бүхий телевизор, видео болон аудио бичлэгийн төхөөрөмж бүхий өрөөний тоо; хариуцагчид ямар нэг төлбөр оногдуулахгүйгээр хариуцагч, мөн түүний хуульч эдгээр төхөөрөмжийг ашиглан хийгдсэн бичлэгийг олж үзэх боломжоор хангагдсан эсэх, үүнийг магадгүй шүүх хуралд нотлох баримтаар ашигласан байж болзошгүй тоо. 123. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймаг, суманд цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасны дагуу баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг аймаг, суманд цагдаагийн байгууллага гүйцэтгэж байна. 124. Цагдаагийн байгууллага баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиг үүргийг 2023 оноос өмнө үе шаттайгаар шүүхийн шийдвэр биелүүлэх 35 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 203 дугаар зүйлийн 203.5 дахь хэсэг 481

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents