ДОЛООДУГААР БҮЛЭГ хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй. Хууль бус тушаал, даалгавар өгсөн албан тушаалтныг уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.” гэж заасан. Мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан илэрхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хийлгэхээр өгсөн илт хууль бус тушаал, шийдвэр нь цэргийн алба хаагч, хууль сахиулагч өөрөө бие даан шийдвэрлэх ёстой албаны үүрэг, эрх мэдэлд хамаарахаар байтал уг даалгаврыг зориуд биелүүлсэн бол тухайн цэргийн алба хаагч, хууль сахиулагчийг уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид, тушаал, даалгавар өгсөн албан тушаалтныг бусдыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гүйцэтгэгчид тооцох” ба илт хууль бус тушаал, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд тушаал, даалгавар өгсөн хүнийг уг гэмт хэргийг үйлдэхээр завдсанд тооцохоор хуульчилсан. 110. Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 5.4-т “Цагдаагийн алба хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, үндэслэлээ тайлбарлах эрхтэй” гэж заасан. Энэ нь хуульд нийцээгүй буюу эрүү шүүлт тулгахыг тушаах, зөвшөөрөх, эсхүл дэмжсэн тушаал зааварыг биелүүлэхгүй байх баталгаа төдийгүй ийм шийдвэрийг биелүүлээгүйгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй байхаар заасан. 5(e)-Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд жагсаасан эрүүгийн хэргийг мөрдөн шалгах харьяалал Авилгатай тэмцэх газарт бий эсэх; 111. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг тогтоож өгсөн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна. Хуульд заасны дагуу тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар нь прокурорын шийдвэрээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг хамтран явуулж болно. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно. (Тайлангийн 105 дахьхэсгийгүзнэүү) Авлигатай тэмцэх газар нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйлдсэн эрүү шүүлт тулгасан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно. 2017-2019 онд гэмт хэргийн шинжтэй 189 гомдол мэдээлэл, эрүүгийн 105 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. 112. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Авлигатай тэмцэх байгууллагаас хийх хэрэг бүртгэлт, явуулах мөрдөн байцаалт бүхий гэмт хэргүүдийг хуульчлан тодорхой зааж өгсөн. Тодруулбал: Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.3 /Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах/, 22.4 /Хахууль авах/, 22.5 /Хахууль өгөх/, 22.6 /Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах/, 22.7 /Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх/, 22.8 /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/, 22.9 /Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/, 22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.11 /Дураараа аашлах/, 22.12 /Хуулийн этгээдийн 478

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents