ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ прокурор хяналт тавих харьяалал тогтоох тухай” журмыг баталжээ. Тус журмыг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. 106. Дээрх журамд зааснаар цагдаагийн байгууллагын алба хаагчдаас үйлдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт, Авлигатай тэмцэх газрын алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргийг Тагнуулын ерөнхий газарт, шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэст, Тагнуулын байгууллагын алба хаагчийн Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гэмт хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба шалгахаар тус тус харьяалал тогтоосон байна. 5(c)-Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлтэд дурдагдсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд мөрдөн шалгуулахаар ирүүлсэн 3 гомдлыг шалгасны дараа эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй31, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан32 гэж буцаан шийдвэрлэсэн байдалд гомдол гаргасан эсэх; 107. Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлтэд дурдагдсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд мөрдөн шалгуулахаар ирүүлсэн 3 гомдлыг тодруулбал эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 2 гомдол, хэрэгсэхгүй болгосон 1 гомдлыг шийдвэрлэсэн байдалддавж заалдах гомдол гаргаагүй байна.33 5(d)-Мөрдөгчид болон гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдийн хооронд тэр дундаа Цагдаагийн ерөнхий газраас хийж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд институцийн болон шатлан захирах (hierarchical) холбоо байхгүй гэдгийг нягтлах талаар авсан арга хэмжээ, эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн цагдаагийн ажилтнуудыг мөрдөн шалгах харьяалал орон нутгийн цагдаагийн мөрдөн байцаах нэгжүүдэд шилжсэн, мөн үүнтэй холбогдуулан бие даасан хараат бус механизм бий болгох талаар ямар нэг байдлаар анхаарал хандуулах арга хэмжээ авсан эсэх; 108. (Тайлангийн 96 дахьхэсгийгүзнэүү.) Улсын Ерөнхий прокуророос цагдаагийн байгууллагын алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг хөндлөнгийн байгууллагаар шалгуулах харьяаллыг тогтоож, цагдаагийн байгууллагын алба хаагчдаас үйлдсэн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг Авлигатай тэмцэх газар шалгахаар харьяалуулсан. 109. Эрүүгийн хуулийн 4.6 дугаар зүйлд тушаал, даалгавар биелүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг оруулж өгсөн бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч, хууль сахиулагч дээд шатны албан тушаалтны бичгээр, амаар өгсөн заавал биелүүлэх тушаал, даалгаврыг хууль бус болохыг мэдэх боломжгүй, мэдэлгүйгээр биелүүлж энэ хуулиар CAT/C/MNG/CO/2/Add.1, 32 хэсэг. CAT/C/MNG/CO/2/Add.1, 33 хэсэг. 33 Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэл 31 32 477

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents