ДОЛООДУГААР БҮЛЭГ ажилласан. 2018, 2019 онуудад холбогдох төрийн албан хаагчийн тодруулбал цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэх эрүүдэн шүүх, хүнлэг бусаар харьцсан үйлдэлд гомдол гаргасан нэр бүхий 44 иргэний мэдээллийг хүн тус бүрээр хэлэлцэж дүгнэлт гарган, Улсын Ерөнхий прокурорын газарт шилжүүлсэн. Улсын Ерөнхий прокурорын газраас 44 иргэний гомдол, мэдээлэлд дурдагдсан асуудлыг хүлээн авч, шалгасан эсэхийг тодруулахад 25 гомдлыг харьяаллын дагуу мөрдөх байгууллагуудад 2019 оны 7 дугаар сард шилжүүлж, 19 гомдлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. 102. Улсын Ерөнхий прокурорын газарт эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2016 онд нийт 54 бүртгэгдсэнээс 10 гомдол, мэдээлэл буюу 18.5 хувьд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 33 гомдол, мэдээлэл буюу 61 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 11 буюу 20.4 хувьд нь прокурор гомдлыг хүлээн авахаас татгалзсан, 2017 онд нийт 67 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 6 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, 61 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 2018 онд нийт 69 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 22 гомдолд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 46 гомдлын мөрөөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн 1 тогтоолыг хүчингүй болгосон, 2019 онд нийт 87 гомдол бүртгэгдсэнээс 1 гомдолд өмнө гаргасан шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгон, 34 гомдлыг хүлээн авахаас татгалзаж, 13 гомдлыг хүлээн авсан, 39 гомдлыг харьяаллаар шилжүүлсэн. 5(b)-Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх бие даасан хараат бусаар мөрдөн шалгах эрхтэй нэгжийг дахин бий болгох талаар авсан аливаа арга хэмжээ;30 103. Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх асуудлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж УИХ-д танилцуулсан боловч хууль тогтоогчоос дэмжээгүй болно. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улс дахь мөрдөх байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилт тусгагдсан болно. 104. Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх мөрдөн байцаах алба нь 2002 оноос 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа 6109 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж прокурорт 3344, харьяаллын дагуу шилжүүлсэн 1256, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 2972, үүнээс 1370 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлж байсан байна. 105. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/67 дугаар тушаалаар “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд 30 CAT/OP/MNG/1, 29 хэсэг. 476

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents