ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ 97. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.6 дугаар зүйлийн 2-т “Хүнийг ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эмнэлгийн байгууллагад байлгасан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа уг ажиллагаа хууль бус болох нь нотлогдвол холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, прокурор, шүүх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдээлэлдээ залруулга хийж, шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ” гэж заасан. 98. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу хорих байрны дарга нь хоригдсон этгээдийг хуульд заасан хорих хугацаа дуусах болсон тухай 24 цагаас доошгүй хугацааны өмнө хорих шийдвэр гаргасан албан тушаалтанд болон харьяалах прокурорт бичгээр мэдэгддэг. 99. Тайлангийн хугацаанд тодорхойгүй хугацаагаар цагдан хоригдсон тохиолдол гараагүй болно. 4-(i) Оролцогч Улсад яг одоогоор цагдан хоригдож байгаа хүний тоо тэр дундаа шүүхийн шийдвэргүйгээр хоригдогсод, мөн захиргааны процесс ажиллагааны дагуу хоригдсон хүмүүсийн тоо; 100. 2020 оны эхний 9 сарын байдлаар цагдан хорих төвд 585, орон нутаг дахь цагдан хорих байранд 290 этгээдийг хойшлуулшгүй ажиллагааны явцад баривчлан түр хорьсон байна. Тус хугацаанд шүүхийн шийдвэргүйгээр буюу мөрдөн байцаагч, прокурорын тогтоолоор хойшлуулшгүй ажиллагааны явцад баривчилсан 8 тохиолдол гарсан. Эрүүдэн шүүх үйлдэл гаргагчид ял завшуулахгүй байх 5. Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлтийн (15, 16 дахь параграф) дагуудараах мэдээллийг гаргаж өгнө үү. 5(a)-Төрийн албан хаагчийн тодруулбал цагдаагийн албан хаагчийн үйлдсэн эрүүдэн шүүх, хүнлэг бусаар харьцсан үйлдлийг Мөрдөн шалгах тусгай чиг үүрэг бүхий бие даасан нэгж (Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэд байсан)-ийг татан буугдсанаас хойш эрүүдэн шүүсэн, хүнлэг бусаар хандсан аливаа үйлдлийг ял шийтгэлгүй өнгөрөөхгүй байх, түүнтэй тэмцэхэд гаргасан аливаа тодорхой ахиц байгаа эсэх; тайлангийн хугацаанд эрүүдэн шүүх, хүнлэг бусаар харьцсан үйлдэлд ял шийтгэл оногдуулахгүй байхтай тэмцэх, тэр дундаа эрүүгийн хэрэг нээхээс татгалзах, мэдээлэл дутмаг байсны улмаас эцсийн үр дүнд нөлөөлөх зэрэг ял шийтгэлгүй өнгөрөөхгүй байх чиглэлээр Авилгатай тэмцэх газар болон ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас гаргаж байгаа аливаа хүчин чармайлт, гаргасан дэвшил; 101. Тайлангийн хугацаанд эрүү шүүлтээс ангид байх эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй иргэдийн гомдлыг барагдуулах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/104 дүгээр тушаалаар Ажлын хэсэг байгуулан 475

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents