ДОЛООДУГААР БҮЛЭГ 95. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах зохицуулалтыг бүрэн тусгасан. Тус хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д “Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон … эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж заасан. 96. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн29 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалт, 10 дугаар зүйлд гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн нийт 21 зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох ажлыг зохион байгуулж байна. Үүнд: 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/; 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/; 11.4 дүгээр зүйл / Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/; 12.1 дүгээр зүйл /Хүчиндэх/; 12.3 дугаар зүйл /Бэлгийн мөлжлөг/; 13.1 дүгээр зүйл /Хүн худалдаалах/; 13.2 дугаар зүйл /Хүн хулгайлах/; 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 13.4 дүгээр зүйл /Хүнийг хүчээр алга болгох/; 15.3 дугаар зүйл /Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах/; 15.5 дугаар зүйл /Хууль бусаар үр хөндөх/; 16.1 дүгээр зүйл /Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах/; 16.3 дугаар зүйл /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/; 16.6 дугаар зүйл /Хүүхэд худалдах/; 16.7 дугаар зүйл /Хүүхэдтэй хэрцгий харьцах/; 16.11 дүгээр зүйл /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/; 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/; 19.3 дугаар зүйл /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/; 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/; 29.1 дүгээр зүйл /Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх/; 29.8 дугаар зүйл /Террорист үйлдэл хийх/ зэрэг болно. Гэмт хэргийн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тодорхойлогдоно. Сангийн зарцуулалтыг тайланд хамарч буй хугацаагаар буюу 2016 оноос хойш дор хүснэгтэд үзүүлэв. Нийт 200 төлбөр авагч /хохирогч/-д 1.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг төрөөс олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулагдсан байна. № Нөхөн төлбөр олгосон огноо Төлбөр авагч /хохирогч/-ын тоо Олгосон нөхөн төлбөрийн хэмжээ /мян.төг/ 1 2016 он 60 234.738.816 2 2017 он 39 83.075.873 3 2018 он 31 160.614.925 4 2019 он 37 223.905.082 5 2020 он 33 411.780.752 200 1.114.115.448 Нийт дүн 29 2019 онд шинэчилсэн найруулга батлагдсан. 474

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents