ДОЛООДУГААР БҮЛЭГ 4-(d) Цагдаагийн зүгээс эхний удаад баривчлан саатуулахгүй байхыг чухалчилдаг эсэх эсхүл хэн нэгнийг хуульд заасан хугацаанаас илүү хугацаагаар саатуулж, баривчлахгүй байхыг чухалдаг эсэхийг нягтлах талаар авсан тодорхой арга хэмжээ;28 84. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах асуудлыг хуульчилж өгсөн. Гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барьсан, эсхүл хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд, эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан, эсхүл тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн тохиолдолд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн31.5 дугаар зүйлийн 3-т зааснаар мөрдөгч сэжигтнийг баривчилсан бол асуудлыг 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ. 85. Шүүхээс баривчлагдсан сэжигтнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.12 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр суллах шийдвэр гаргана. Тухайлбал: гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт байхгүй, баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй, эсхүл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэлүүдийг зөрчиж баривчлах зэрэг болно. 86. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан боловч баривчилснаас хойш 48 цаг дууссан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй байхад сэжигтнийг суллахгүй байлгах, илүү хугацаагаар саатуулахгүйн тулд хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс прокурорууд 24 цагаар ажилладаг. 4-(e) Шүүхийн өмнөх цагдан хорих (pretrial detention) асуудал зохицуулалттай байдаг эсэх, суурь эрхийг баталгаажуулах болон процесс ажиллагааны аюулгүй байдлыг хангахын тулд шүүхийн хяналт дор цагдан хорих ажиллагааг явуулдаг эсэх; 87. Мөрдөн байцаалтын шатанд шүүхээс зөвшөөрөл авч, шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг гагцхүү шүүх авч байна. 88. Суурь эрхийг баталгаажуулах болон процесс ажиллагааны аюулгүй байдлыг хангахын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлэхээр зохицуулсан. (Тайлангийн 77 дахьхэсгийгүзнэүү.) 4-(f) Цагдан хоригдож байгаа хүнтэй уулзалт товлох нь прокурорын эрх хэмжээний асуудал эсэх; 89. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд хоригдсон этгээдийн эрхийг тусгайлан баталгаажуулан заасан. Хоригдож буй этгээд эргэлт авах, уулзалт хийх эрхийг тус хуулийн 17 дугаар зүйлийн 28 CAT/OP/MNG/1, 51 (a) хэсэг. 472

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents