ДОЛООДУГААР БҮЛЭГ хуульчилсан. Тухайлбал өмнөх хуулиар яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 2 сар байсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд зааснаар энэ хугацаа 1 сар байхаар зохицуулагдсан. 68. Эрүүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн шүүхийн шийдвэрээр авдаг. 69. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан шүүх цагдан хорих хугацааг зайлшгүй гэж үзсэн тохиолдолд сунгана. Яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй. 70. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 болон 7 дахь хэсэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болох, сунгаж болохоор зохицуулсан. Тайлангийн хугацаанд шүүх хурал болохоос өмнө цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөр таслан сэргийлэх арга хэмжээгээр сольсон тохиолдол 528 удаа гарсан байна. 4-(b) Цагдан хорих хугацааг тоолж эхлэхдээ тухайн хүний эрх чөлөөг хасаж эхэлсэн цаг мөчөөс тоолдог эсэх, цагдан хоригдсон хугацааг ял шийтгэл эдлэх хугацаанд оруулж тооцох талаар хууль тогтоомжид аливаа нэмэлт, өөрчлөлт оруулсан эсэх; 71. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргах бөгөөд Яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж гарснаар цагдан хорих хугацааг тоолж эхэлнэ. 72. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.9 дүгээр зүйлд баривчлах хугацааг тоолох талаар зохицуулсан. Баривчилж байгаа тохиолдолд сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэрийг танилцуулсан үеэс баривчилсан хугацааг тоолохоор 31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тохиолдолд ямар гэмт хэрэгт сэжиглэж байгаа, хууль зүйн туслалцаа авах эрхтэй болох, сэжигтний хийсэн үйлдэл, хэлсэн үг өөрийнх нь эсрэг шүүхэд нотлох баримт болохыг анхааруулж, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бол холбогдох хуульд заасны дагуу албадлага хэрэглэхийг сануулсан үеэс буюу эдгээр эрхийг танилцуулсан үеэс баривчилсан хугацааг тоолохоор хуульчилсан байна. 73. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцдог ба баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж тооцохоор хуульчилсан болно. 74. Нэг хэрэгт дахин, эсхүл тусгаарласан, нэгтгэсэн хэрэгт шинээр цагдан хоригдсон бол өмнө нь цагдан хоригдсон хугацааг нийт цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцно. 75. Баривчлагдсан хугацааг цагдан хорих хугацаанд оруулж тооцно. Баривчлагдсан 24 цаг хүртэл хугацааг цагдан хоригдсон 1 хоногоор тооцохоор Эрүүгийн хэрэг хянан 470

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents