ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ тогтолцоо үйлчилж байсан гэж хэлж болно. Гэвч улс төр, эдийн засгийн шинэчлэл, Монгол Улсын засаг захиргааны нэгжийн өөрчлөлт, төрийн байгууллагын бүтцийн шинэчлэлт зэрэг нь тэдгээрийн үйл ажиллагаа, бүтцэд тодорхой өөрчлөлт оруулсан. Өмч хувьчлалтай холбоотойгоор сүүлийн 3 жилд соёлын клубүүд, номын сан, кино театрууд, биеийн тамирын заал болон музей зэрэг хаагдаж, хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилготой байгуулагдсан байгууллагууд үндсэн үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн. Үүний үр дүнд чөлөөт цагт зориулсан үйл ажиллагаанд хамрагдах сурагчдын тоо эрс буурсан. Эдгээр үйл ажиллагаанд хамрагдах хүүхдүүдийн тоо буурсан нь бүх курс, үйл ажиллагаанд төлбөр, хураамж бий болсонтой нягт холбоотой. Зах зээлд борлогдох үйлдвэрлэл явуулах шинэ шаардлага бий болоод байна. Иймээс олон сургуулиуд шаардлагатай материалаар хомс байна. 201. Хэрэгжүүлэх ажил: а. Хүүхдэд зориулсан чөлөөт цаг болон соёлын арга хэмжээ явуулдаг байгууллагын үйл ажиллагааг дэмжих; б. Хүүхдийн хөгжилд зориулах эх үүсвэрийг нэмэгдүүлэх; в. Хүүхдийн нас, онцлогт тохирсон тусгай хөтөлбөрийг боловсруулах (жишээ нь, сургуулийн өмнөх насны хүүхдэд хэл ярианы ур чадвар болон бие бялдрын хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа); г. Өсвөр үеийнхний үзэл бодол, саналаа илэрхийлэх, ур чадвараа илтгэн гаргах чадварыг нь хөгжүүлэх; д. Ахлах насныхныг мэргэжлийн дадлага, амьдралын арга ухаанд сургах гэх мэт е. Конвенцийн хүүхдийг шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэх тухай заалтыг хэрэгжүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, сургах. В. Боловсролын зорилго 29 дүгээр зүйл 202. 1991 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Боловсролын сайдын баталсан бодлогод боловсрол нь улс орны хөгжлийн гол цөм нь байх бөгөөд сургалтын хөтөлбөрийн бүтэц, зохион байгуулалт, агуулга нь хүүхдэд үндэсний соёл уламжлал, үнэт зүйл болон хүн төрөлхтний соёл иргэншлийн талаар мэдлэг олж авах болон өөрсдийн онцлог авьяасыг хөгжүүлэх боломж олгоход чиглэж шинэчлэгдэнэ. 203. Монгол Улсын боловсролын тогтолцоо 4 хэсгээс бүрддэг. Сургуулийн өмнөх шатны байгууллага, ерөнхий боловсролын бага болон дунд сургуулиуд, мэргэжлийн сургуулиуд мөн шинжлэх ухааны судалгааны байгууллагуудад хуваагддаг. Эдгээр боловсролын байгууллагууд тус бүр өөрийн онцлогтой. Сургуулийн өмнөх шатны байгууллагад 3-8 насны хүүхэд хамрагддаг. Ерөнхий боловсролын сургуулиуд (6 жил) 8 жил, мэргэжлийн сургалт олгох зорилготой 10 жил эсвэл 9 жил зэрэгт хуваагддаг. 204. Сургуулийн гол зорилго бол суурь боловсрол олгох явдал юм. Сургууль хүүхдийг мэргэжлээ сонгох болон насанд хүрэгчдийн амьдралд бэлтгэх суурийг нь тавьж өгдөг. Мэргэжлийн сургуулиуд нь суурь боловсрол эзэмших хэрэглэгдэхүүн олгохоос гадна хүүхдэд тодорхой ажил мэргэжилтэй холбоотой ур чадвар эзэмшүүлэхэд чиглэдэг. 47

Select target paragraph3