ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
53. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.224 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
“Хүнийг саатуулсан бол хаана байгаа талаар түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн,
төрөл, садангийн хүн, өмгөөлөгчийн хэн нэгэнд, эсхүл түүний мэдэгдэхийг хүссэн хүнд 8
цагийн дотор мэдэгдэнэ” гэж заасан.
54. Хүнийг саатуулах ажиллагаатай холбоотой харилцааг Улсын Ерөнхий прокурор,
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2017 оны А/70, А-174 дугаар тушаалаар
батлагдсан журмаар зохицуулсан.
55. Түр саатуулах байрны дэглэм, журмыг25 Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018
оны А/85 дугаар тушаалаар баталсан. Тус журмын 2.4-т “Түр саатуулах байранд эрэгтэй
хүнийг эмэгтэй хүнээс, өсвөр насны хүнийгнасанд хүрсэн хүнээс тусад нь байрлуулна.
Бэлгийн чиг баримжаа өөр буюу ЛГБТ хүнийг түүний хүсэлтийг харгалзан тусад нь
байрлуулах арга хэмжээ авч байна.
56. Дээрх журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар журмын төсөлд олон нийтээс
нээлттэй санал авч байна. Төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамны вэбсайт дээр
байрлуулсан бөгөөд juram@mojha.gov.mn хаягаар санал авч байна.26
57. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь 2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын
тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж
сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, эсхүл гэмт хэргийн гэрч, хохирогч болсон,
гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж
шийтгэгдсэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий орон
нутгийн нэгж юм. (Тайлангийн 37, 38 дахь хэсгийг үзнэ үү.)
58. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл
ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайдын 2017 оны хамтарсан А51/А69 дугаар тушаалаар баталсан. Тус
журмын 5.1.3-т заасны дагуу Хороо нь хууль зөрчсөн хүүхдийн мэдээллийг цагдаагийн
байгууллага болон бусад этгээдээс хүлээн авсны дараа нэн даруй хууль зөрчсөн хүүхэд
болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулна.
Өмгөөлөгчөө сонгох боломжгүй, өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй нь тогтоогдвол
Монголын хуульчдын холбоо болон бусад холбогдох байгууллагад хандан өмгөөлөгчөө
сонгох эсвэл томилуулах, Хууль зүйн туслалцааны төвд хандан улсын өмгөөлөгч авах
боломжоор хангана.
24
25
26
Хүнийг саатуулах
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/85 дугаар тушаалаар баталсан. Тус журамд 2019 оны А/45
дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон.
https://mojha.gov.mn/newmojha/?topic=%D1%81%D0%B0%D0%B0%D1%82%D1%83%D1%83%D0%BB%D0%
B0%D1%85-%D0%B1%D0%B0%D0%B9%D1%80%D0%BD%D1%8B-%D0%B4%D1%8D%D0%B3%D0%BB%D1%8D%D0%BC-%D0%B6%D1%83%D1%80%D0%B0%D0%BC-%D1%8B%D0%BD-%D1%82%D3%A9
467
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents